Дээд боловсролыг өөд татах нь
Үргэлжлэл
ө
Дээд боловсрол доош орсон тухай эхний өгүүлэлд товч дурдсан.Олон индекс мөнгөний ангиулдаар элсэлтээ чихсэн их дээд сургуулиас хэдэн мянган чанаргүй бакалавр ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаа.Мөн сургалт мэдлэг олгох хөтөлбөр нь ч алдаатай байгаа тухай шүүмжлэл байдаг.
ж
ЕБС-ийн төвшинд, мэдээллийг уншиж ойлгох, бичих, орчуулах, өөрийн үгээр тайлбарлах чадварыг төлөвшүүлэх буюу ерөнхий эрдмийн гэж ярьдаг хичээлүүд нь их дээд сургуульд ч дахин эргэж судлагдахаар сургалтын программд нь суусан байдаг. Энэ нь сургалтын том хоцрогдол, оюутнуудын үнэт цагийг үрж тархи оюуныг давхардсан мэдлэг судлахад шахаж байгаа хэрэг. Угтаа бол бакалаврын төвшинд уг мэдээллийг үндэслэн асуудлыг шийдвэрлэх, онолыг практик дээр хэрхэн буухыг ойлгох, жиших, харьцуулах, тусгаж авах үйлдлийг хийх бөгөөд цаашлаад гүн шинжиж, анализ хийх, тунгаах, логик гаргалгаа, учир зүй, уялдаа холбоог нь тодорхойлох чадварыг эзэмшдэг байх ёстой гэсэн саналтай боловсролын мэргэжилтнүүд байдаг юм билээ.
э
Олон хоцрогдол, сургалтын буруу системийн үр дүнд төлбөрөө төлсөн оюутнууд түүхий боловсрол эзэмшиж байгаа юм. Саяхныг хүртэл манай улсын их дээдийн оюутнууд хатуу хөтөлбөр программ барьсан оноосон хэдэн багштайгаа хамт 4 жил хий эргээд нэг мэдсэн “ хонхны баяр ”. төгсөлтийн үдэшлэгтээ орчихсон явж байдаг. Тэгээд нэг сайн ууж, уйлж тасарч аваад мэдлэг чадварт нь дүйцээгүй үнэлгээтэй улаан дипломтой бодит амьдрал дээр бууж “ирдэг дүр зурагтай.
ө
Төр ийнхүү боловсролоо санаатай болоод санаандгүй унагааж нураасныхаа ачааг эргээд өөрөө үүрч байгаа юм. Улсын хэмжээнд ажилгүй бакалаврын зэрэгтэй 19.8 мянга, магистр түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянга, дипломын дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 8.9 мянган хүн бий болсон. 2005-2009 оны дунджаар дээд боловсролын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт /төгссөнөөс хойш 6 сарын дараа/ 36 хан хувьтай байгаа юм. Энэ 36 хувьд багтсан мэдлэг чадвар тааруухан хэрнээ ар өврийн хаалганд амь тээн улсын ажил унагааж яваа нь ч цөөнгүй бий. Энэ талаасаа чанаргүй боловролоос үүдэн нийгмээрээ хохирч байгаа гэж болно. Үүгээр боловсролын салбарын өнгөрсөн үе дэх бүх болохгүйг багтааж хэлэх боломжгүй. Ангийн системээр сурч байсан сурагч их, дээд сургуульд ороод гэнэтхэн кредитийн системд шилжихээр сонин болоод ирнэ. Хэрэв кредитийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлье гэвэл сууриас нь, өөрөөр хэлбэл бага дунд сургуулийн түвшнээс асуудлыг авч үзэх хэрэгтэй гээд цааш нийт тогтолцоо хамарсан суурь шинэчлэлийн асуудал босч ирнэ. Гэхдээ энд ердөө л дээд боловсролыг тойрсон асуудлыг товч хөндөж байна.
н
2012-2016 онд БСШУЯ-наас “Дээд боловсролын шинэчлэл төсөл” хэрэгжүүлэхээр болсоноо зарласан.
Энэ шинэчлэл нь эрх зүйн орчны шинэчлэл, Дээд боловсролын засаглал, удирдлага, бүтцийн шинэчлэл, Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, сургалт, эрдэм шинжилгээний стандарт, агуулгын шинэчлэл, Дээд боловсролын элсэлтийн бодлогын шинэчлэл, Дээд боловсролын хүний нөөц, багшийн хөгжлийн шинэчлэл, Дээд боловсролын сургалт, судалгааны орчны шинэчлэл, Дээд боловсролын санхүүжилтийн шинэчлэл гэсэн үндсэн стратеги бодлогуудаар хайрцаглагдсан байдаг. Сүүлийн мэдээгээр бол Боловсролын сайд А/78 тоот тушаал гаргаж 817 байсан мэргэжлийн индексийг 170 болгосон тухай мэдээлэгдлээ. Дээр өгүүлсэн мөнгө хийхийн эрхэнд олон болж төрөлжсөн давхардсан менежер-үүдийн анги цөөрсөн гэсэн үг. Мөн бакалаврын 2 жилийн хөтөлбөрөө хангасны дараа өөрийн сонирхол болон мэргэжлийн эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл дэх бодит боломж зэргийг харж байгаад цаашид суралцах мэргэжлээ сонгодог болох бололцоо тавигдах талтай. Оюутнууд судлах хичээлийнхээ сонголтыг өөрөө хийж багшаа сонгоно. Үүний цаана багшийн шинэ үнэлэмж бий болно.Багш нарт илүү өндөр стандарт тавигдана гэсэн үг. Дөрвөн багшийн нэгийг нь 30 оюутан сонгож байвал тэр багшийн хичээл заах эрх нь нээгдээд ирнэ. Оюутан сонгохгүй бол тэр багш ажилгүй. Энд төлбөрөө төлсөн оюутны эрх ашиг дээгүүр тавигдаж эхэлж байна. Мөн чадвартай нь багшилна гэсэн хөшүүрэг бас давхар үйлчлэнэ. Энэ талаар салбарын эрдэмтэд олон зүйлийг нарийсган авч үзэж байгаа байх. Шинэчлэл дөнгөж эхэлж байгаа ч одоо хийгдээд байгаа алхмуудаар дээд боловсролын сургалтын чанар, нийлүүлэлт нь суралцагч, ажил олгогч, олон нийтийн эрэлтэд тохирч байх суурь тавигдаж , мэдлэгийн хүрээг тэлэх, технологийн хөгжлийг хөтлөх үүрэгтэй их сургуулийн систем бүрдэж эхлэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.
э
Ер нь бол дээд боловсрол Либералчлагдаж эхэлж байгаа гэж хэлж болохоор харагдаж байна. Liberal гэдэг үгийн латин язгуур нь liber буюу чөлөөт, хил хягааргүй гэсэн утгатай. Liberal-ын цаад агуулга нь хил хязгааргүй чөлөөтэй сэтгэх, асуух, бодох гэсэн утгыг илэрхийлнэ. Харин аrts гэдэг нь урлахуй, ур, чадвар гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд, нийлүүлбэл, цаг хугацаа болоод сэдвийн хүрээнд баригдалгүй, чөлөөтэй сэтгэн бодох ур ‘know how’ гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл liberal arts education нь ямар нэг мэдлэг эзэмшүүлэх сургалт бус харин мэдлэгийг оюун ухаандаа боловсруулах үйл явц, шинэ санааг урлах чадвар, дадал эзэмшүүлэх сургалт гэж тайлж болох юм.
э
Ямар ч мэргэжлээр сурсан бай, үл хамааран ажилд ороход шаардлагатай ерөнхий өрсөлдөх чадварыг (generic competency) эзэмшүүлэхийг зорьж дэлхийн сургалтын жишигрүү ойртож байгаа дүгнэж байгаа хэсэг бий.
э
Үргэлжлэл бий ....
ж
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ