Ялалтын баярт зориулсан үдшийн цэнгүүнтэй

img

Халх голын ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ялалтын ойг тохиолдуулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүдийн хаалт өнөөдөр болно. Өнөөдөр нийслэлийн болон орон нутаг дахь Монгол, Зөвлөлтийн дайчид тухайлбал Зөвлөлтийн дайчид, Г.К.Жуков, Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөснөөр арга хэмжээ эхэлсэн. Цаашид,

ө

14.00-15.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн баярын хурал

а

15.00-17.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн концерт

а

14.00-17.00 цагт Соёлын төв өргөөнд  Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн

а

21.00 цагт Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийснээр баярын арга хэмжээ өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fgadfg:
халх голын дайн гэдгийг манай эрдэмтэд нотлож, оросууд хүлээн зөвшөөрсөн байдаг. гэтэл одоо яагаад дайн бус байлдаан болчихсон явж, ярьж байдаг юм. гайхалтай шүү монголоо доошоо хийх ажил нь.
2014-08-24
балбар энхбат:
өнөөдөр халхын голын ялалтын 75 жилийн ойн баярын өдөр .5 сараас 9 сар хүртэл монгол,зөвлөлтийн зоригт эрчүүд эх орныхоо төлөө бидний одоогийн амьдралын төлөө урсах цусаа бүлээн амиа зориулсан . цөөхөн дайчид үлджээ. ялалтыг зөвхөн зоригтнууд бүтээдэг. газар дээр гавъяа байгуулж тэнгэрт амарч буй болон одоо байгаа ахмад дайчдаа хүндэтгэе. энэ шүлгийг зориуллаа. бүрдэн овооны өвс хугараагүй босоо байсаан хаврын өглөө сайхан ч сэтгэлд муу совин татах шиг хамар давааны чулуу өвс амь орох шиг хэзээнээс ирэлсэн зэвсэгээ хангинуулан хилийн минь алтан баганаар халдаж ирэхээс өмнө номунханы сормуус нойтон биш хуурай байсан бүрдэн овооны өвс хугараагүй босоо байсаан хугараагүй ноён нуруу юу , хүний мөсийг уяраагүй ган болд сэлэмний ирэн дор шалгасан юм. хана эрэг нь мэдсэн юм шиг эх орноо хамгаал гэж халх гол эрин галваас баруун талаа өндөрлөсөөн бүтэн заяа, бүлээн амиа бидэнд зориулсаан шүтэн бишрэх эх нутаг ,ирээдүйг танд үлдээсэн яс, цус ,хөлс гал дарьтай холилдохын цагт ялалт уухай,баяр гашуудалтай зэрэгцдээг. эзэрхэн довтлох харийн дайсанд эрийн шийрийг үзүүлсэндээ харуулсан. цэвэрхэн бүсгүйдээ дарин дундаас зурвас бичин цэлмэн тэнгэрийн царайг бараан болтол тэмцэлдсээн баянтүмэн хот түгшүүрийн дохиогоор далдлахад байгаа ч оноогүй бөмбөгдөлтөөр самурай онгоц сөнөсөөн. заяа нь өндөр монголд хаяа сайт ах нар туслаж ямато арьстан самурайг хөлгийн хурдаар буцаасан. зээр ч үгүй шатам халуунд элсээр шуурхад зэсэн товчоо гууль болтол хүлхэж цангаагаа гаргасаан халхын голын элс шороо цацарч буцлах үед хан тэнгэрийн нар хүртэл багтарч уйлж байлаа эртэй сүртэй дээ эх оронтойгоо байгаагүй ээ эрийн шийртэй цусан гавъяатай өвгөдөөрөө бахархая. хэзээнээс санаатай япон самурай халхын гол уруу довтлохоос өмнө бүүвэйн дуу хайрын дуутай эгшиглэсэн бүсгүйн сормуус дэрвэж байсаан. бүрдэн овооны өвс хугараагүй босоо байсаан. 2014.08.12 б.энхбат
2014-08-23
ач хүүгээ номин-эрдэнэ:
бурхны оронд очсон хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад дайчин одонт өвөөгөө дурсаж өнөөдөр стө-нд болсон үзэсгэлэнг үзэж сонирхлоо. өвөөгөөрөө маш их бахархаж явна даа.
2014-08-23
бадмаа:
эмээ буурал аавдаа баярийн мэнд ‘
2014-08-23
batchuluun.ts:
yalaltin bayarin mendig bidnii toloo ami hairgui tulaldsanmongol orosin ahmad daichdada hurgey.bugdeeree baatruud.
2014-08-23