Монгол, Японы эрдэмтэд агаар мандлын судалгааг хамтран хийв

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Японы Фукуока их сургууль, Куйшю их сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт, судалгааг энэ сарын 10-20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэх ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүлсэн байна.
ы
Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчимд газрын гадаргуугаас дээш стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, судалгааны жижиг нисэх онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагыг тодорхойлох судалгаа явуулсан юм. Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж үр дүнд судалгааны багийн экспертүүд дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах аж. Мөн энэхүү туршилт судалгааны талаар Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны зураг авалт хийсэн байна.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ