Нори охин хөлд оржээ

img

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын охин нэг настай Норт Уэст хөлд орж, анхны алхмаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким ээж, охины хамтаар Нью Йорк хотын гудамжаар зугаалж байх үеэр Нори охин хэвлэлийнхний өмнө алхаж, гэнэтийн бэлэг барьжээ. Америкийн хэвлэлүүдийн дамжуулсанаар “Нори охин алхах хугацаа нь болсон. Тэгэхдээ тэрбээр анх удаагаа хэвлэл болон олны өмнө анхны алхмаа хийсэн” гэжээ.

1

Энэ үеэр Нори охинд ээж нь жинсэн өмд өмсүүлсэн нь алхад нь тээртэй харагдаж байсан хэмээн “TMZ” мэдээлжээ. Нори охин 7-8 алхалт хийснийхээ дараа тэргэндээ сууж, дэлгүүр хэссэн байна. Кейни Уэст охиндоо анхны алхалтаа хийсэнд баяр хүргэж, 101 ширхэг ягаан өнгийн сарнай бэлэглэсэн гэж Ким Кардашиан өөрийн блогтоо бичиж “Миний аз жаргалыг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ