Шилдэг адуучин тодров

img

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

fg

Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд  түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогчдод хандаж хэллээ.

fg

Аймаг бүрээс шалгарч ирсэн шилдэг адуучдаас Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардлаа.

өаН.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rrrrrrrrrwwww:
хан хэнтийхэн жаахан ажил хийх хэрэгтэй
2014-08-25
энэрэл:
малгайтай байна уу, малгайгүй байна уу, яахаараа манайхан дандаа яахаараа дандаа сөрөг зүйлийг хардаг байнаа сайн сайхныг нь харж дэмждэг байгаачээ,энэ тэмцээн сайхан шүү, залуу эрчүүдийн хавыг харуулсан, ийм л байх ёстой монгол залуучууд, одоо хөдөө эмнэг сургах залуучууд байтугай морь унах залуучууд ховор болох гээд байна шүү, адуу, малаа хужаагийн мотоциклоор хариулаад байх юм,
2014-08-25
германаас:
за хуягаа яг ийм л дээл өмсөж бай. захгүй дээл ерөөсөө болохгүй байлаа. наадах чинь болоод явчихаж. өнгө нь цэхэр ч гэсэн дажгүй. тас харыг нэг хийлгээд мөнгөн товчоор гоёод үзээрэй. малгай өдтэй, австралийн жижиг хүрээтэйг захиарай. гутал ээтэн биш, хром маяг нь зүгээр бүс хасаг маягийн нарийвтар хийлгээрэй. ингээд муу бэлтрэгийг цохичох байлгүй
2014-08-25
ааааа:
энэ бол жинхэнэ монгол эрийн ид хав. харин сурыг морин давхиан дунд харвадаг хөдөлгөөнтэй болгох хэрэгтэй. зогсож байгаад шагайж шагайж байгаад харвах нь сонин биш. биатлон шиг ядаж болгомоор байна. энэ шагнал нь бас гайгүй болжээ. морины соёл бол монголын ялгарал, бахархал, өөр үндэстэн гэдгийн нотолгоо. элбэгдорж мотоциклээр биш мориор хонь малаа адгуул гэдэг зөв, алтанхуягийн энэ сэдэл бүүр сонирхолтой. ямартай ч норовын хүүд ийм юм сэдсэнд нь баяр хүргэе. ал*а ихээхэн газар аваад италийн бух унагч шиг болсноо, хүн мүн бэртээд үхчих вий. хувцас ,каск, яс, шүдний хамгаалалт хийх болтугай
2014-08-25
nanj:
malgaigui mongol
2014-08-24
munkh:
хэнтий нутгийн ард олондоо баяр хургэе
2014-08-24