Хуурамч тасалбараас болгоомжил
Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Харин 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт ирээд байгаа аж. Нийслэлийн Тээврийн газраас уг асуудалд "Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой. Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна" гэсэн тайлбарыг хийжээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөр өөр өнгөтэй гарч буй 500 төгрөгийн тасалбар зөвхөн тухайн өдрөө л борлуулагдана. Хэрэв урьдчилан зарагдаж байгаа бол тэр хуурамч тасалбар гэдгийг холбогдох газраас анхааруулж байна.
б
Нийтийн тээврийн автобусуудыг богино эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ны өдрийг хүртэл буюу 10 хоногийн хугацаанд хэрэгжих юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ