Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2014-2015 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдах аж. Нийт хүүхдийн 79% нь (59261) төрийн өмчийн, 21% нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 29-ний өдөр хүртэл явагдана. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай аж.
б
Улсын болон, хувийн өмчийн хэд хэдэн цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс энэ жил 46 мянган хүүхэд гэртээ үлдэх болоод буй.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ