Цөмийн энергийн салбарт зургаан төсөл хэрэгжинэ
Монгол Улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал, “Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах”, “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах”, “Цацрагийн хяналтын лабораторийн чадавхыг бэхжүүлэх”, "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношилгоо", “Говь цөлийн бүс дэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох”, “Цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжийн урьдчилан боловсруулах үйл ажиллагааг сайжруулах” зэрэг төсөл хэрэгжих аж.
б
Энэ төслүүд хэрэгжсэнээр хүн амын дунд зонхилон тохиолдох хавдар, зүрх судасны төрөл бүрийн эмгэгийн эрт үеийн эмчилгээ, оношлогоо сайжирч, хавдрын эмчилгээг 2 хэмжээст зураглалаас 3 хэмжээст зураглалын технологийн дэвшилд хүргэх юм. Мөн цацрагтай ажиллагч байгууллагууд болох ХСҮТ, УНТЭ, ЦЭГ, ГТЛ, Оюу-толгой зэрэг байгууллагын ажиллагсадын цацрагийн шарлагын тунг өндөр нарийвчлалтай, хурдан шуурхай хэмжих боломжтой. Түүнчлэн малын гоц халдвартай өвчлөлийг эрт үед оношлох лабораторийн чадавх бэхжиж, мал сүргийн хорогдол буурах зэрэг олон давуу талыг бий болгох юм байна.
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ