Хүүхдийн эрхийн Тунхаг бичгийг баталжээ
Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотод боллоо. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулсан чуулга уулзалтад Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индионези, Монгол зэрэг зургаан орны 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 160 гаруй хүн оролцон, хүүхдийн эрхийн асуудлаар хоёр өдөр чуулсан юм.
ө
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх нь чуулганы зорилго байв. Тус чуулганд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа Монгол улсад НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцийн хэрэгжилтийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавьж, энэхүү асуудлаар Зүүн Азийн орнуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Монгол улс дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих” илтгэлийг тавьжээ.
б
Чуулганы төгсгөлд оролцогч 6 орны төлөөлөл зөвшилцөж Хүүхдийн эрхийн асуудлаарх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хүүхдийн Эрхийн Конвенцийг хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Тунхаг Бичгийг баталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ