Таван цэгт шинэ ногооны худалдаа гаргажээ

img

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо буюу Сансарын тунель, 16 дугаар хорооны нутаг 16-гийн автобусны буудал, 14-р хороо “Шөнийн зах”-ын урд талбай, Халдвартын автобусны эцсийн буудал дээр шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гараад байна. Мөн 25-р хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн эсрэг талд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны худалдааг гаргажээ.

ө

Уг үзэсгэлэн худалдааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуул байгаа аж. Эх орны хөрсөнд ургасан эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс үнийн нэмэгдэлгүй худалдан авах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ