“Бүтээн байгуулалтын цаг”-т А.Гантулга оролцоно

img

Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагт Нутгийн удирдлагын танхимд болно. Энэ өдрийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад  ТОСК-ын дарга А.Гантулга оролцож, мэдээлэл хийж асуултад хариулах юм байна.

б

ТОСК-иас хэрэгжүүлж буй "Буянт-Ухаа" хорооллын нэгдүгээр ээлж ашиглалтад орж, оршин суугчид нь өнгөрсөн долоо хоногт түлхүүрээ гардан авсан. "Буянт-Ухаа-1" хорооллоос 300 байр үлдээд байгаа. Уг байруудыг дахин сугалаа явуулахгүйгээр шууд худалдах саналыг ТОСК-иас гаргаад байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Энэ асуудал ямар шатандаа яваа болон "Буянт-Ухаа-2" хорооллын барилгын явцын талаар ТОСК-ын дарга А.Гантулга өнөөдөр мэдээлэл өгнө.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэвлээ:
сугалаа явуулсан дээр шүү,болзол хангасан олон хүн сугалаанд ороогүй, тэр хүмүүстээ өгөөчээ.иргэдийн сэтгэл санаагаар тоглож болохгүй,болзол хангасан хүмүүс сугалаанд орж байртай болох хүслийг нь хясаж,бэлэн мөнгөтэй хүмүүст зарна гэдэг асуудал байхгүй гантулга даргаа,ярьсан хэлсэн дээ байл даа,иргэдэд бэлэн мөнгө байхгүй ч гэсэн банкны зээлээ аваад ардчилсан засгийн үед байранд орж үзье,надтай санал нэгдэх олон иргэд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна,саналаа бичээрэй,найзуудаа
2014-08-25