Ерөнхий сайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

img

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарч, 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн юм. Өнөөдрийн байдлаар Халх голын байлдаанд оролцсон 37 ахмад дайчин байна. 6 Ерөнхий сайд Н.Алтанхуяг дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл болгон 99 настай  Б.Аюурзана, 96 настай Б.Сааралай нарт хүндэтгэл үзүүлэн, тус бүрт нь 2 сая төгрөгийн тэтгэмжийг гардууллаа. Б.Аюурзана 1939 онд цэргийн албанд татагдан ирж тухайн үеийн тавдугаар дивизид алба хаан Халх голын байлдаанд оролцож байжээ. Б.Сааралдай 1938 онд цэрэгт татагдан 13 дугаар морьт хорооны бүрэлдэхүүнд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрч:
сааралдай гуай халх голын ахмад дайчин нэрээр 3 удаа улсаас байр ававаа хөөрхий. чадаж байгаа юманд арга алга. үр хүүхдэд нь хэрэгтэй юм даа
2014-08-25
ач охин:
бурханы оронд заларсан хайрт өвөөгөөрөө бахардаг шүү, тэр үед хошууч цолтой байсан гэсэн.
2014-08-25
ач хүүгээс нь:
тэнгэрийн оронд одсон хайрт өвөөдөө халхын голын 75-н жилийн ойн баярын мэнд хүргье. өвөөгөөрөө бахархаж явдаг шүү.
2014-08-25