Энэ танхайрал уу
Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр. Монголын Залуучуудын холбооноос цөөнгүй ажлыг зохион байгуулж байна. Залуус нэгдэж, цусаа хандилаж, хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, товчхондоо шоу цэнгээнгүйгээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг залуучуудын байгууллагаас гаргажээ. Санал санаачилга, хэрэгжүүлж буй ажлыг нь сайшаахад буруудахгүй. Харин үзэл бодлоо илэрхийлж буй арга нь огт өөр арга барилтай.
б
Монголын Залуучуудын холбооноос "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг хэрэгжүүлж буй. Тэдний төслийг дэмжигчид ч цөөнгүй. Харин тэдэнд энэ дэмжлэг хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс унадаг дугуйгаа шатааж, дуу хоолойгоо илэрхийлж. Үзэл бодлоо илэрхийлэх арга эсвэл танхайрал алин болох нь ойлгомжгүй энэ үйлдэл төр засаг, нийслэлийн удирдлагууд руу чиглэж байгаа бололтой. Унадаг дугуйг бүх нийтийн хэрэглээ болгоход чиглэсэн ажил нь удаашралтай байгаа учраас унаагаа шатааж, анхааруулга өгч байгаа нь энэ гэнэ. Үзэл бодлоо илэрхийлэх гэхээсээ илүү танхайрлын шинжтэй үйлдэл нь нийгэмд таатай сэтгэгдлийг төрүүлэхгүй л болов уу. Дугуйн зам тавьж өгсөнгүй хэмээн эхний удаад дугуйгаа шатаалаа. Харин дараа жилийн энэ өдөр зөвхөн автомашинд зориулан зам тавьдаг хэмээн машин дэлбэлэх үү эсвэл аль нэг байшинг шатах уу?!
б
Уг нь тэд бусдад үлгэр дууриал болох гэж баяр цэнгүүнгүйгээр энэ өдрийг тэмдэглэж байгаа гэсэн. Гэвч гаргасан үйлдэл, үзэл бодлоо илэрхийлж буй арга нь бусдад сайнаар бус саараар үлгэр дууриал үзүүлэх хэмжээний байлаа.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ