Ж.Гиваасамбуу: Шүүхийн байруудыг бүрэн хамгаалалтад аваад байна

img

Шүүх, шүүхийн байрны аюулгүй байдал, шүүгчийн аюулгүй байдал, хуяглан хүргэх, гадаадаас ялтан шилжүүлэх, шүүн таслах ажиллагааны явцад оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах мөрдөн шалгах, гэрч хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй Тахарын ерөнхий газар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга Ж.Гиваасамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.

j

-Тахарын Ерөнхий газраас шүүхийн байруудыг хамгаалалтад авсан гэлээ.

-Тийм. Манай байгууллагын эхний чиг үүрэг болох шүүх, шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах ажил эхэлж, 10 тойргийн 59 шүүхийн 44 байрыг Тахарын ерөнхий газрын албан хаагчид энэ сарын 1-нд бүрэн хамгаалалтад авсан. Нийт 157 албан хаагч ажиллаж байгаа.

k

-Гэрч, хохирогчийг хамгаалах ажил эхэлсэн үү?

-Манай байгууллагаас одоогоор 10 гаруй гэрч хохирогчийг зохих хууль журмын дагуу хамгаалалтад авсан байгаа. Гэхдээ гэрч хохирогчийг хамгаалах нь хуулиар нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

k

-Тэгвэл хуяглан хүргэх ажиллагаа эхлээгүй байгаа гэсэн үг үү?

-Хуяглан хүргэх ажлыг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ ажлын эрхзүйн орчин бүрдсэн. Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотын хэмжээнд хуяглан хүргэх ажиллагааг эхлүүлнэ. Одоогоор стандартын шаардлага хангасан таван машин шинээр бэлдсэн байгаа. Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, ердийн байдлаар хуяглан хүргэх, тусгай байдаар хуяглан хүргэх гэсэн чиглэлүүдтэй. Тэгэхээр чиглэл бүрт таарсан тоног төхөөрөмжтэй машин байна гэсэн үг.

k

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa:
givaa * tsagdaa l hamgaalj aa shd
2014-08-25
тахар:
энэ нөхөр хаанаас гараад ирвээ,хуяглан хүргэхийг мэддэг л юм байх даа
2014-08-25
123000:
нэг хүчихрийлэгч нэмэгджээ
2014-08-25