Алсын зайнаас шүүх хуралд оролцох техникийн боломж бүрджээ

img

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн үйл ажиллагааны техник, технологийн боломжийг нэмэгдүүлж, шүүхэд мэдээллийн технологи, програм хангамж зэргийг шинэчилж байгаа.

Үүний хүрээнд нийт шүүхэд шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилуулсан байна. Мөн 21 аймаг болон Багануур дүүрэгт байрлах шүүхүүдэд видео хурлын систем нэвтрүүлжээ. Ингэснээр бүх төрлийн хурал, сургалт семинар болон шүүх хуралдааныг зайнаас хийх боломж бүрдэж байгаа юм.

р

Тойргийн журмаар бүсчлэн байгуулагдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн бүс нутагт амьдардаггүй хэргийн оролцогч, гэрч болон бусад холбоотой хүмүүсийн мэдүүлгийг тухайн амьдарч байгаа газрын шүүх хуралдааны танхимаас авч, шүүх болон иргэдийн цаг хугацааг хэмнэх, зардал чирэгдлийг багасгах ач холбогдолтой болжээ. Тухайлбал, гэмт хэргийн оролцогч, гэрч болон холбоотой хүмүүс Булган аймгийн  шүүхийн байрнаас Орхон аймгийн шүүх хуралдаанд оролцох техникийн боломж бүрджээ. Харин үүний тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд өөрчлөлт оруулах буюу /зайнаас мэдүүлэг өгөх боломжтой/ гэдэг өгүүлбэрийг хуулийн заалтад оруулсанаар иргэд алсын зайнаас шүүх хуралд оролцох бүрэн боломжтой болно гэдгийг мэргэжилтэн онцлов.

р

Шүүх хуралдаанд энэхүү шинэчлэлийг хийхдээ техник технологийн боломжийг ашиглан дуу, дүрсний алдагдаагүйгээр шууд холбогдож, шүүх хуралдааныг явуулах учир  ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй. Харин ч иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж, нутаг дэвсгэр, дэд бүтцийн онцлогоос үүдсэн бэрхшээлийг шийдвэрлэх, эдийн засгийн хэмнэлтийг бүрдүүлж буй давуу талтай гэж албаныхан дүгнэж байна.

х

р

Б.Буд

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ