13 эмнэлэгт автомашин өглөө

img

 Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдөр  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өглөө.  Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв, Баянхонгор аймгийн Галуут сумын ЭМТ, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЭМТ, Завхан аймгийн Ургамал сумын ЭМТ, Төв аймгийн Угтаалцайдам сумын ЭМТ, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Сэрвэй сумын ЭМТ, Төв аймгийн Баянжаргалан сумын ЭМТ, Төв аймгийн Бүрэн сумын ЭМТ, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЭМТ, Увс аймгийн Бөхмөрөн сумын ЭМТ-д хуваарилан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боогий:
ёстой зөв, эрүүл мэндийн манаанд зогсох эмч нар маань унаатай болно гэдэг сайхан шүү, сайн үйлсийг бага гэлгүй иргэдэд мэдээлж байх хэрэгтэй шүү дээ, сайн үйлс бүхэн түм түмээр дэлгэрэг.цөөхөн хэдхэн монголчууд минь багахан зүйлийг ч бага гэлгүй бие биендээ урам хайрлаж, сэтгэлгээгээ нутаг шигээ улам тэнүүн сайхан байлгая.
2014-08-25
зочин:
2 балай минээ, улсаас өгч байгаа унааг нийтэд мэдээлэх нь зөв, малын байна уу хүний байна уу машинтай болно гэдэг хөдөө орон нутагт чухал хэрэгтэй, бүр унаагүй байхад ямар хэцүүг мэдэхгүй байж илүү дутуу зүйл донгосоод байх шаардлагагүй, би бүрэн сумын иргэн байна. эмнэлгийг маань унаатай болгосонд маш их баярлалаа.
2014-08-25
olloo:
hun emnelgiin bish mal emnelgiin mashin uguh yumdaa
2014-08-25
naadhiigaa bitgii zarlaach:
emnelgiin turgen tuslamjiin mashin chini emnelgiin uilchilgeend baih yostoi yurdiin l neg heregsel shuu dee zaaval buugnuulj garduulj show hiidgee bolimoor yum aa zugeer l tulkhuur padaaniig ni uguud l yavuuldaa
2014-08-25