Хоёр үйлдвэрлэгч 3.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ
Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зээл тухай Засгийн газрын тогтоол бий. Уг тогтоолд арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд өгөх санхүүжилтэд зориулан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эх үүсвэрээс 5 тэрбум, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс 15 тэрбум, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, 30 тэрбум төгрөгийг босгосон юм. Мөн Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум төгрөгийг арьс ширийг гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төслийг санхүүжүүлэхээр болсон билээ.
ө
Энэхүү ажлын хүрээнд үйлдвэрлэгчдээс нийт 220 тэрбум төгрөгийн зээл хүссэн 100 төсөл иржээ. Төслүүдийг Төсөл шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэж, Хөгжлийн банкны зээлийн хороо энэ сарын 11-ний өдөр хуралдаж, 14 төсөлд 42.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор, арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлжээ. Одоогоор Дархан нэхий ХК, Хайтан салон гэсэн хоёр байгууллага 3.5 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна. Харин бусад үйлдвэрлэгчид барьцааг баталгаажуулж, зээл төлөх хуваарийг тохиролцон Хөгжлийн банкинд хүргүүлсэн тохиолдолд санхүүжилтийг шилжүүлэхэд бэлэн байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ