Галт зэвсэг оруулж, гаргах зөвшөөрлийг Лицензийн төвөөс авна

img

Цагдаагийн газраас олгодог зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэх, иргэдэд нэг цэгээс, нээлттэй, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор ЦЕГ-ын Лицензийн төвийг байгуулсан.

а

Тус төв нь жолоочийн үнэмлэх олгох, лавлагаа өгөх, тодорхой хугацаагаар автомашин жолоодох эрх нь хасагдсан жолоочийн хуулийн хугацаа дууссан тохиолдолд эрхийг сэргээж, үнэмлэхийг олгох, галт зэвсэг улсын хилээр оруулж, гаргах зөвшөөрөл өгөх болон тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой зөвшөөрлүүдийг олгож байгаа. Одоогоор НЗЦГ-т ажиллаж буй Лицензийн төв ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БЗД-ийн II хороонд байрлах ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд үйл ажиллагаагаа явуулах юм байна.

х

Мөн үеэр буюу есдүгээр сарын 1-нд жолооны эрхээ хасуулж, шалгалт өгөх хугацаа болсон жолооч нараас шалгалтыг нь аваад тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэх олгох үйл ажиллагаа явагдана гэж ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат ярилаа. Лицензийн төв нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндсэн чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бусад албадыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвшөөрлийг системийг өргөжүүлж, иргэд олон нийтэд хүргэх зорилготой ажилладаг байна. Түүнчлэн уг төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэд ажлын өдрүүдэд, ажлын цагаар 93025241 утсанд холбогдож өгч болох аж.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ