Хуулиа сахиулж, эх орноо хамгаалахаар тангараг өргөлөө
Монгол Улсын Хууль сахиулах их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын цэргийн анхан шатны бэлтгэл сургалт өнгөрөгч долоодугаар сарын 23-наас энэ сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт зохион байгуулагджээ.
Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын төвд суралцсан 260 гаруй суралцагчид энэ сарын 23-ний өдөр эр цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдэсээ гардаж авсан аж. Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон захирлын зөвлөлийн гишүүд, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын дарга нар оролцсон. Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр элсэн суралцагчид сургалтын төвд суралцах хугацаандаа цэргийн анхан шатны мэдлэг, урлаг, спортын чиглэлээр хэрхэн сурч мэдсэнээ зочид төлөөлөгчид, эцэг, эхчүүддээ тайлагнасан юм. Мөн сургалтын төвд зохион байгуулагдсан урлаг, спортын олон арга хэмжээнд идэвх зүтгэлтэй оролцож, бусдыгаа хошуучилсан тэргүүний салуудуудыг шалгаруулж шагнаж урамшуулсан. Ингээд сургалтын төвийн шилдэг салаагаар Ахлах ахлагч З.Ариунболд захирагч багштай 4-р салааны хамт олон тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт ахлах дэслэгч У.Алтанхуяг, дэслэгч Насанжаргал нарын удирдсан салаад тус тус шалгарсан байна.
ы
Энэ хичээлийн жилийн хувьд Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн дадлага сургалтын цогцолборыг энэ хичээлийн жилээс ашиглалтад оруулсанаараа онцлог бөгөөд уг цогцолборт их сургуулийн удирдлагууд онцгой анхаарч бүтээн байгуулалтын олон дорвитой ажлуудыг хийсэн юм. Тухайлбал, нэн тэргүүнд шаардлагатай 380 Кв-ын цахилгааны эх үүсвэр татаж, трансформатор суурилуулах, гүний худаг гаргаж, 800 метр шугамаар хэрэглээний усаар хангах ажлыг зохион байгуулсан. Мөн шинээр элсэгчдийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд 2200 метр квадрат бүхий жагсаалын талбай, албаны болон биеийн тамирын сургалтын цогцолбор хэрэглэл, 70 хүний нийтийн бие засах газар 20 хүний хээрийн халуун усны байр, 260 суралцагчийн амрах байр, зэвсгийн агуулах, 5 тн-ын цэвэр ус нөөцлөх сав, 50 тн-ын бохир усны цооног, 100 метр бохир усны шугам, 650 ширхэг дугуйгаар хашаа барих зэрэг ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн гүйцэтгэсэн байна.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ