Б.Баатархүү: Тодорхой хэргүүдийг шалгаад ХХЗХ-нд хүсэлт тавьсан
Цагдаагийн Ерөнхий газраас Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлтийн дагуу гадаадад бүртгэлтэй порно сайтууд руу Монголоос хандах хандалтыг түр хязгаарласан тухай мэдээлсэн. ЦЕГ-аас тодорхой хэргүүдийг шалгах шаардлагатай болсон учир хязгаарлалт хийсэн байна. Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулав.
о
-Танай байгууллагаас зарим хэргийг шалгахын тулд ХХЗХ-нд хүсэлт тавьж гадаадад бүртгэлтэй порно сайтууд руу дотоодоос нэвтрэх хандалтыг түр хязгаарласан гэх мэдээлэл байна.
-ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас тодорхой хэргүүд дээр шалгалт явуулаад, ХХЗХ-нд дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Бусдын алдар хүнд, нэр төрд хамаарагдах нууц бичлэгийг хууль бусаар олж аваад, бусдыг дарамтлах, заналхийлэх, нэр төрд нь халдах асуудлууд шалгагдаж байгаа. Энэ тухай Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулинд холбогдох заалтууд байдаг. Манай улсад ямар нэгэн хяналтгүйгээр насанд хүрэгчдийн вэбсайтууд рүү насанд хүрээгүй хүүхдүүд орох, садар самуу, аллага, хүчирхийлэл сурталчилсан зүйлийг үзэх, холбогдох хууль тогтоомж зөрчих, буруу үлгэр дуурайл авах нөхцөл нээлттэй байна. Тийм учраас ХХЗХ-нд уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан байгаа.
о
-Ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй байх.
-Цагдаагийн байгууллагаас хаах гэх мэт шууд үйлчлэх эрх байхгүй. Харин холбогдох байгууллагууд нь олон улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн шийдэлүүдийг ашиглах хэрэгтэй байх. Уг сайтууд руу нэвтрэхийн тулд тодорхой хураамж төлдөг байх, зөвхөн насанд хүрэгчид нэвтрэх боломжтой зэрэг.
л
-Сүүлийн үед гар утас, фэйсбүүкээсээ нууц мэдээллээ алдах хэргүүд гарч байна. Ялангуяа охид, бүсгүйчүүд.
-Энэ тухай гомдол, гэмт хэргүүд цагдаагийн байгууллагад ирж, шалгагддаг. Манай байгууллагын зүгээс ч мөн охид, залуусыг олон нийтийн сүлжээ, ялангуяа фэйсбүүкт хувийн нууц мэдээллээ байршуулахгүй байх. Ямар нэгэн мэдээлэл оруулах гэж байгаа тохиолдолд сайн нягтлах. Өөрийн ухаалаг гар утсандаа зураг зэргээ авахгүй байхыг анхааруулдаг. Сүүлийн үед зарим аж ахуй нэгж өөрийн мэдээллээ цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан алдах тохиолдол гарч байна. Түүнчлэн хүүхэд залуучууд интернэт кафегаар үйлчлүүлээд өөрийн фэйсбүүкээ хаагаагүй гарснаас болж дараагийн үйлчлүүлэгч нь нэвтэрч, түүний нэр төрд нь халдах гэх мэт асуудлууд гардаг, цагдаагийн байгуулагад шалгагддаг.
л
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ