Бараа, бүтээгдэхүүнийг импортлох бүрт дээж авахгүй

img

“Импортын барааг эрсдэлээр нь ангилах шалгуур үзүүлэлт”, “Мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй барааны жагсаалт” зэргийг үндэслэн МХЕГ-ын даргын энэ сарын 22-ны өдрийн “Импортын хяналт, шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар хяналт шалгалт хийх заавар, хяналтын хуудсыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

о

Ингэснээр гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нэг ижил баримт бичиг шалгаж байсныг болиулж, ямар бараанд ямар шалгалт хийхийг тодорхой болгон, хяналтын давхардлыг арилгах боломж бүрдэж байгаа аж. Мөн улсын байцаагч өөрийн үзэмжээр хяналт шалгалт хийдэг, шалгах ёсгүй баримт бичиг нэхэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг чирэгдүүлдэг байдал арилах гэнэ.

о

Мөн цаашид баримт бичгийн зөрчилгүй, чанарын шаардлага хангасан барааг импортлох бүрт дээж авч шинжилгээнд хамруулж байсныг гурван сард нэг удаа лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар болжээ. Энэ нь хяналт шалгалтын дарамтыг багасган, бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчилсөн чухал алхам гэж МХЕГ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

о

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хэлтэн:
энэ хөөрхийс сэтгүүлчид гээч хэдэн амьтан монгол хэлээ олигтойхон шиг сурч эзэмшвэл сайнсан. дээр нь бас мэргэжлийн хяналтынхан, эмнэлгийнхэн гээд баахан хазгай хэлтэнгүүд төрөлх монгол хэлийг минь "мохоо модон хутгаар" хэрчиж биднийг мөн ч их бухимдуулж тарчлаах юм даа. аливаа юмнаас, чанар байдлын шинжилгээ хийх гэж, өчүүхэн бага хэсгийг таслан авсан бол тэрийг чинь "сорьц" гэдэг юмаа. ямар үхсний чинь "дээж"... гэж, чаавас даа...
2014-08-25