Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагт Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн Усны хөтөлбөрийн хаалтын ажиллагаа Хар хорум танхимд болно.

х

ҮХААЯ-ны 9 давхрын хурлын зааланд

11:00 цагт газар тариалан, өвөлжилтийн талаар холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. Утас: 99170377

о Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазар Монголын дугуйн холбоо, Монголын экстрем спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотай хамтран  “Эрүүл иргэн-Эко хөгжил” уриан дор дугуйн өдөрлөгийг энэ бямба гаригт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд хүй 7 худагт зохион байгуулах гэж байгаа талаар холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 91040607

х

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт Монголын ахмад багш нарын холбооноос суралцагчдын архидалтын асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

х

МН мэдээллийн төвд

11.30 цагт  “Шинэ зуун гэр хороолол” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийн ач холбогдлын талаар мэдээлэл хийнэ.

р

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12:00 цагт Монголын Үндэсний Номын Сангаас  “Монголын Үндэсний Номын Сангийн шинэ барилга” -ын тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 328334

о

БОНХЯ-ны “ХААН” танхимд

14:00 цагт Самрын ургацын байдлын талаар болон цаашид авах арга хэмжээ Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын талаар мэдээлэл хийнэ. Утас: 260718, 99106727, 99130782

х

Төрийн ордны түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд

15:00 цагт Зураач, зохиолч А.Дашерын "Чингис хаан-Газарт бас Тэнгэрт" үзэсгэлэнгийн нээлт болно.

г

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ