Оюутнуудын 70 мянга хүүтэй боллоо
Төрийн банк Монголын Оюутны Холбоотой хамтран оюутан залуучуудад зориулан “Оюутны Смарт карт”-ыг хоёр жилийн өмнө зах зээлд гаргасан. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилээс смарт картыг дахин шинэчилж, илүү олон боломж, хөнгөлөлт, урамшууллыг нэмэхээр болжээ. Үүний нэг нь 70 мянган төгрөгийн тэтгэлгээрээ хуримтлал үүсгэж, хадгаламжийн хүүтэй адил хүү бодуулж авах боломжтой болсон байна.
ө
Смарт карт нь нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих, худалдаа, үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг смарт картаараа авах зэрэг олон үйлчилгээтэй. Мөн Смарт карттай оюутан нь залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг байгууллага Тэнгис кино театр, Интер номын дэлгүүр, Hi Fi рекордс дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төвүүд зэрэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ