34 хөдөлгөөн зохицуулагч байрлуулна
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, замын цагдаагийн тасгууд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүн амын аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тухайлбал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Журам” тусгай арга хэмжээг зохион байгуулж, халаасны хулгайн гэмт хэргээс иргэдийг сэрэмжлүүлж, цаг хэтрүүлэн ажиллаж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, шаардлага биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон ажиллажээ. Мөн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн ойр орчимд “Сургууль” тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ё
Энэ хүрээндээ сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор15 сургуулийн ойр орчимд 78 ширхэг тэмдэг, 8 цэцэрлэгийн орчимд 34 ширхэг хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг байрлуулахаар болжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ