10 хоногийн хугацаанд бүртгүүлээгүй газрын эрхийг цуцална

img

Нийслэлд анх удаа газар өмчлөлийн бүртгэлийг цахимаар явуулж, нийт 14 гаруй мянган иргэн газар өмчлөх эрхтэй болсон. Эхний ээлжинд

Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой –  869 иргэн

-Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам –  4169   иргэн
-Багануур дүүргийн Тариан булагийн 1 дүгээр хэсэг –  5047  иргэн
-Багахангай дүүргийн Бор-Үзүүр – 1484  иргэн газар өмчлөх эрхаа авсан юм. Энэ иргэд арван хоногийн хугацаанд тухайн дүүргийнхээ газрын албанд хандаж, газраа баталгаажуулах ёстой. Хан-Уул дүүргийн 12, 13-р хороо Эрдэнэтолгойд газар өмчлөхөөр сонгогдсон 869 иргэний өргөдлийг бүртгэх ажиллагаа Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд явагдаж байна. Уг бүртгэл нь энэ сарын 28-ны өдөр хүртэл явагдана. Харин энэ хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол газар өмчлөх эрхийг цуцлах юм байна.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saraa:
mongol irgeddee neg algiin chinee gazar uguh gj buun um boloh umaa. ajil turul ni amjihgvi hvn yahuu.yag i‘d ajliinvyeer hvsehed hiyasal geech.arai chvv neg gazeiin duulgachaad bitgii tal talaas ni booj hihaldaa. manaihan chin za bol yogvi hvmvvs bush shvvdee.darga naraa.
2014-08-26
irgen:
бөөн сүр болчхиймаа, наад программ чинь үнэн ч юмуу худал ч юм уу хэн мэддэг юм..
2014-08-26