Бүх нийтээр бичиг үсгийн боловсрол олгох ажил хорих ангид хэрэгжив
Нийт ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой бөгөөд бичиг үсэг огт мэдэхгүй хоригдогсдыг албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хамруулж байна. Уг сургалтаар 2014 онд 232 хүмүүжигчийг сургаж, ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос унших, цаашид сурч боловсрох боломжийг нэмэгдүүлжээ.
ы
Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтад бүрэн хамруулж, 2013 онд 4 хүүхэд 9 дүгээр анги, 3 хүүхэд 11 дүгээр анги, 2014 онд 6 хүүхэд 9 дүгээр анги, 6 хүүхэд 11 дүгээр анги тус тус төгсөж, суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болсон байна.
абө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ