Хүмүүжигчдэд мэргэжил эзэмшүүлж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хорих ял эдлэж буй хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлэх ажилд голлон анхаарч, харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтад 2013 онд 663 хоригдогчид мэргэжил эзэмшүүлсэн аж.
б
Харин энэ оны наймдугаар сарын байдлаар 450 хоригдогчид мэргэжил эзэмшүүлж, сургалтын ажил үргэлжилж байна. Мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгох сургалт нь барилга угсралт, засал чимэглэлийн үндсэн найман төрлийн мэргэжил олгохоос гадна хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтны эрэлтэд нийцүүлэн хүнд машин механизмийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг “Бакет” төвтэй хамтран явуулж байгаа аж.
б
Мөн тэдний өөрсдийн хобби, ур чадварт тулгуурласан гар урлал, мужаан, алт, мөнгөний дарханы сургалтыг тасралтгүй зохион байгуулан, тэдэнд Соёлын гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуун багшилж, өөрийн мэдлэг, ур чадвараа өвлүүлж байгаа ажээ.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ