Хүмүүжигчдийн хөдөлмөрийн хөлсөөр нөхөн төлбөрийг нь хийжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнгөрөгч 2013 онд нийт 2555 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, 1 тэрбум 117 сая, 900 мянган төгрөгийн цалин бодогдсон байна. Тэдний цалингаас 156,4 сая төгрөгийг суутган нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлсэн аж.
ы
Тэгвэл энэ оны долоодугаар сарын байдлаар нийт 3626 хүмүүжигчийг ажлын байраар ханган 774.7 сая төгрөгийн цалин олгосноос 1190 хүмүүжигчийн 160.4 сая төгрөгийг нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлжээ.
ы
Хөдөлмөр эрхэлсэн хүмүүжигчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувиар, цалин олголт 46.05 хувиар, нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөр барагдуулалт 74.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж. Цаашид ч мэргэжлийн сургалт-хөдөлмөр эрхлэлт-цалин олголт-гэм хорын төлбөр-мэргэжилтэй ажилтан гэсэн үндсэн томьёоллоор үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ