Өсвөрийн марш тактикийн тэмцээн болов
Хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохиогдсон билээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар ажилласан Зэвсэгт хүчний 311-р ангид “Энхийн өсвөрийн элч -2014” нэртэй зуслан цугларалт зохион байгуулсан аж.
ы
Тус цугларалтанд оролцогчид гурав хоногийн турш Олон улсын хүүхдийн Найрамдал төвд сургагч багш нарын хамт Марш тактикийн тэмцээнд бэлтгэл хийсэн байна. Улмаар Зэвсэгт хүчний 311-р ангид очин анх удаагаа зохиогдож буй “Энхийн өсвөрийн элч -2014” марш тактикийн тэмцээнд оролцжээ.
ы
Энэхүү тэмцээнд Архангай, Булган, Завхан, Дорнот, Дундговь, Төв аймаг, нийслэлийн Баянгол, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн хүүхэд багш нар, зохион байгуулагчид зэрэг 580 гаруй хүн оролцсон ажээ.
ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ