(АШУҮИС)-ийн дэргэд эмнэлэг байгуулна

img

Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори биш бүрэн хэмжээнийн эмнэлэг байгуулахаар болжээ. Өдийг хүртэл их, дээд сургуулийн боловсрол онол, практикийг нягт уялдуулж чадаагүйгээс чадварлаг боловсон хүчин бүрдүүлж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртдөг хэвээр. Их, дээд сургуульд номын дуу сонссон төгсөгчид ажлын байран дээр гарахад туршлагагүй гэж гологддог, нөгөө талдаа ажил олгогч шинэ боловсон хүчнийг заавал дадлагажуулах шаардлага гардаг. Анагаах ухааны салбар хүний эрүүл мэндийн манаанд зогсч, маш их хариуцлага хүлээдэг учраас дээрх асуудал хурцаар тавигдсаар ирсэн. Тэгвэл энэ салбарт хүчин зүтгэх эмч, эмнэлгийн ажилтанг шууд дэргэдээ бэлтгэх, дадлагажуулах их сургуулийн гэсэн статустай эмнэлэгтэй болох нь. Энэхүү том ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэх болсон талаар (АШУҮИС)-ийн захирал Г.Батбаатар дуулгалаа. Их сургуулийн эмнэлэг байгуулах төслийг "JICA" олон улсын байгууллагатай хамтран боловсруулж, 2015 оноос хэрэгжүүлж эхлэн 2017 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь гуравдугаар шатлалын эмнэлэг бөгөөд ашиглалтад орсноор эмнэлзүйн хичээлийн чанар эрс дээшилж, эрүүл мэндийн салбарт шинэ оношлогоо, эмчилгээний технологи нэвтрэх боломжтой болох ажээ. Одоогоор эмнэлэг барих өртгийг тодорхойлох боломжгүй байгаа ч шаардлагатай санхүүжилтийг дээр хэлсэнчлэн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийх юм. Баянзүрх дүүрэгт барих энэ эмнэлэг ашиглалтад орсноор 200 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Ийнхүү анагаахын оюутнууд харьяаны эмнэлэгтэй болж, хамгийн гол нь судалгаа, шинжилгээг орчин үеийн техник, технологийн шаардлага хангасан орчинд хийх нь.

 :

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ххххх:
ашгүй дээ. одоо нэг бүтчихээсэй билээ энэ ажил. харьяандаа лаборатори сургуульгүй анагаахын сургууль гэж юу байсан юм бэ? энэ эмнэлэгт амьдралын түвшин доогуур хүмүүсийг үнэ төлбөргүй үзэж эмчилдэг байх хэрэгтэй. анагаахын салбарын хөгжлийг урагшлуулж, эмч мэргэжилтнээ дадлагажуулдаг байх хэрэгтэй. төрөөс үйл ажиллагааг нь дэмжиж зардал санхүүжилт өгдөг байх ёстой.
2014-08-26
zochin:
өмнө нь лхагвасүрэн захирал байхдаа ийм сургууль хээж барьж байна гээд нээлт хийгээд байсанаа дараа нь тэр нь сонгдо эмнэлэг болоод хувирсан даа. одоо энэ нь бас тэгэхгүй гэх баталгаа байна уу? лхагвасүрэнг энэ талаар шалгах л хэрэгтэй дээ
2014-08-26