
Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны өрөнд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас олсон орлогыг шилжүүлэх асуудлыг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцээд хойшлуулсан байна. Мөн хуралдаанаар 56 асуудал хэлэлцүүлэхээр жагсааснаас 3 асуудлыг хойшлуулж, 53 тогтоолыг баталсан байа. "Монгол шуудан" ТӨХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Дулаан шарын гол" ХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК, "Дархан дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Диспечерийн үндэсний төв"-ийн 2012 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлаж, "Өгий нуурын ус намгархаг газрын Мэдээлэл сургалтын төв "Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг байгуулан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д хийсэн шалгалтын дүнг сонсож баталсан байна.
Харин Мэдээлэл технологийн үндэсний паркийн асуудалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлд автомашин худалдан авах асуудлуудыг хойшлуулж бусад асуудлуудыг дэмжиж шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ