Зимбабве улсын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

img

Зимбабве улсын төрийн тэргүүнээр тасралтгүй долоон удаа сонгогдож, гиннесийн номонд нэрээ бичүүлсэн Ерөнхийлөгч Роберт Мугабе БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч өнөөдөр өглөө Бээжин хотноо албаны хүмүүсийн хамт хүрэлцэн иржээ. Роберт Мугабег Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян болон гадаад хэргийн сайд Ван И нар тосон авч, Засгийн газрын ордон руу дагуулан явсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6

Си Зиньпин төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа анх удаагаа Африкийн орны тэргүүнийг хүлээн авч байгаа юм. Тус айлчлалын хүрээнд талууд хоёр гүрний батлан хамгаалах болон эдийн засгийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Си Зиньпин эхний ээлжинд Зимбабве улсад 67 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Роберт Мугабе талархалаа илэрхийлж Си Зиньпинг энэ ондоо багтааж Зимбабве улсад төрийн айлчлал хийх санал тавьсан байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
орост дээд хэмжээний зочид айлчилж байхад манайхан сурвалжилж ингэж мэдээ болгон тавьж байсныг ер нь цөөхөн л санаж байна шүү
2014-08-26