Азийг Европтой холбох “Талын зам” төсөл ирэх сард ажлаа эхлэнэ

img

НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм эдийн засгийн комиссын гишүүн орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улс 2004 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарын үсэг зурж, Азийн хурдны замын сүлжээнд нэгдэн орсон аж. Азийн хурдны замын сүлжээ нь Японоос Турк хүртэлх Азийг Европтой холбох 141,000 км урттай авто-замын нэгдсэн сүлжээ бөгөөд үүний AH3, AH32 болон AH4 гэсэн замуудыг Монгол Улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээсэн юм байна.

s

Энэхүү Азийн хурдны авто-замын нэгдсэн сүлжээний AH3 буюу “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулахаар өмнөх Эвслийн засгийн газар, Төрийн өмчийн хорооноос 2011 оны наймдугаар сард олон улсын нээлттэй тендерийг зарлаж байжээ. Уг сонгон шалгаруулалтад гадаад дотоодын мэрэгжлийн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудаас бүрдсэн хэд хэдэн консорциум өрсөлдсөнөөс “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл шалгарч 2012 оны  долоодугаар сарын 31-нд Төрийн өмчийн хорооноос концессын гэрээний хэлэлцээг эхлүүлэх эрхээ авч байжээ.

s

Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад ОХУ, БНХАУ болон Ази-Европыг холбосон тээврийн корридорыг байгуулж, Монгол улсын нутаг дэвсгэрээр  дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тиймээс “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл Засгийн газрын 99, 399 дүгээр тогтоолуудын дагуу 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто-зам”-ын концессын гэрээг үзэглэсэн байна.

s

Ингэснээр Монгол Улсын хөгжлийн түүхэн бичигдэхүйц бүтээн байгуулалтын төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээгээр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд”-ийг холбосон 1000 гаруй км хурдны авто-замыг 2-3 жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, 30 жилийн дараа төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх ажээ. Ийнхүү томоохон бүтээн байгуулалтыг улсын төсөвт ямар нэгэн ачаалал өгөхгүй концессын гэрээгээр хувийн хэвшил хэрэгжүүлэх анхны том алхам эхэлсэн байна.

s

Мөн концесс эзэмшигч нь гэрээг үзэглэснээс хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулах, төслийн санхүүжилтийн гэрээг байгуулан эхний ээлжийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулсан байх зэрэг үүрэг хүлээсэн аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үед буюу есдүгээр сарын 3-ны өдөр Концесс эзэмшигч нь дээрх үүргүүдээ 5 сарын дотор буюу хугацаанаас нь өмнө бүрэн биелүүлснээ Засгийн газраар дүгнүүлэн есдүгээр сарын 9-ны өдөр шав тавих нээлтийн ёслолоо хийхээр болжээ.

s

“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл энэхүү бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах бүтээн байгуулалтын төслийн барилга угсралтын ажилд ойролцоогоор үндэсний 1000 гаруй, гадаадын 30 орчим аж ахуйн нэгж оролцохоор тооцоолж байгаа юм байна. Мөн нийт 30-40 мянган байнгын болон түр ажлын байр шинээр бий болохоос гадна хурдны авто-замыг дагаад шинэ хот суурин, тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

s

Ийнхүү Монгол Улсын санаачлагаар ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтуудын үеэр яригдаж байгаа “Талын зам” дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд бодит ажил болж, хэрэгжиж эхлэх нээ.

s

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain:
2015 onoos ediin zasag saijirch ard tumnii maan‘ am‘dral saijirhnee.
2014-08-26
дөгсд:
шал худлаа, одоо байгаа замыг дахин барих гээд байгаа юм уу
2014-08-26
орхон:
энэ ажил эхэлбэл эдийн засаг эрс сайжирна
2014-08-26
hunnu:
saihan medee n
2014-08-26