Ахмад багшид олгох буцалтгүй тусламжийн шийдвэрлэх хэрэгтэй гэв
Энэ хичээлийн жилд 756 Ерөнхий боловсролын сургууль, 1067 цэцэрлэг, 100 их дээд сургууль, 79 МСҮТ болон 1800 орчим мэргэжил олгох түр курст нэг сая орчим хүүхэд, залуус суралцах аж. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Монголын ахмад багш нарын холбооноос уриалга гаргажээ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
а
Тэтгэвэрт гарсан ч сургууль, боловсролын төлөө сэтгэлээ зориулж яваа 30 мянга гаруй ахмад багш нар байдаг гэнэ. Тэд холбоогоороо дамжуулан уриалга хүргүүлсэн байна. Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амарын хэлж буйгаар “Зургаан настай хүүхэд сургуульд орж буйтай холбоотойгоор хөдөө орон нутагт залуу эцэг, эхчүүд мал аж ахуйгаасаа хөндийрөх хандлага гарч байгаа тул тэтгэвэрт гарсан бага ангийн багш ахмад багш нарыг явуулын багшаар ажиллуулах боломж бий” гэнэ.
а
Мөн нийгэмд сөргөөр нөлөөлж буй архидалтыг багасгах, зогсоох зорилгоор явуулж буй үйл ажиллагаануудыг холбооны зүгээс дэмжин ажиллах ба “Архидалтгүй Хэнтийчүүд” ажлыг дэмжихээр болсон байна.Түүнчлэн 1995 оноос өмнө тэтгэвэртээ гарсан 3000 гаруй ахмад багшид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцолж байв.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ