Бусдын амийг санаатайгаар хөнөөсөн этгээдийг 18 жил хорино

img

Сум дундын 17 дугаар шүүхээс 2014 оны 08-р сарын 07-ны бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Бусдын амь насыг санаатайгаар хохироосон Ө.В-ийг гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцон 18  жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

р

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас тус аймгийн харъяат Ө.В нь тус аймгийн Гучин –Ус сумын нутаг “Дэртийн товгор” гэх газар 2013 оны  10-р сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ иргэн Р.Ө-г зодож 3-13 дугаар хавирга, өвчүүний хугарал, элэгний язрал болон биеийн хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар  амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urgent:
elbegdorj gej novsh
2014-08-29
urgent:
buudaj alah heregtei
2014-08-29
иргэн:
хүн алсан хүнд 23 жил, 17 жил гэх мэт олон жилийн зөрүүтэй ял өгөх юм. ер нь манай улсын хуулинд одоогоор цаазаар авах ял байгаа биз дээ. энэ хүмүүст шүүх хуульд заасан цаазаар авах ялыг нь өгөөд монгол улсын ерөнхийлөгч ц.элбэгдорж өршөөл үзүүлж, энрэнгүй сэтгэлээ үзүүлдэг баймаар юм. шүүг нар шууд өршөөл үзүүлдэг эрхтэй болсон юм уу. эсвэл хүний гараар хорт могой бариулаад байна уу.
2014-08-26
maluudad:
aldaa nairuullga er alga hodoonoo ochij honio heeltuul setguulch nertei malaa
2014-08-26