В.Путины айлчлалтай холбоотой албан бичиг хүргүүлжээ

img

УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүллээ. Уг санаачилга бүхий албан бичигт "Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн билээ. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна.

ө

Сүүлийн жилүүдэд ОХУ-аас Ази тивийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга гаргах болсныг олон улсын шинжээчид онцлон дүгнэж байгааг бид анзааралгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ энэ оны наймдугаар сарын 7-ны өдөр эдийн засгийн хориг арга хэмжээ авч АНУ, Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болохоо зарласан. Дээрх улс орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 6,5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

й

Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий болж байгааг зарим улс орнууд соргогоор мэдэрч ашиглахын төлөө өрсөлдөх боллоо. Монголчууд бидэнд ч гэсэн энэхүү өрсөлдөөнд орж гадаад худалдааны эргэлт болон экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шинэ боломж гарч ирлээ. Тиймээс үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь өнөөгийн эрх баригчид Та бүхний алсын хараа, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол, хичээл зүтгэл, улс төрийн мэдрэмжээс хамаарахаар боллоо.

йы

Иймд ОХУ-ын Төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан дараах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь  Монгол Ардын Намын бүлэг үзэж байна:

ы

  1. Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх;
  2. Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах;
  3. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ-ын импортын үхрийн махны 60 орчим хувь буюу 600 мянган тонныг нийлүүлж байсан зах зээл нээгдэж байгааг онцгой анхаарч ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортын махны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг үр дүнтэй ашиглах;
  4. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлүүлэх;
  5. Мал аж ахуйн гаралтай хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий хамтарсан үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэх зэрэг болно.

ый

Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье" гэжээ.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ebri:
ta nar ynen yg helheer hariu bichih uhaan chini hyrehgyi bgaa biz ha ha ha
2014-08-31
ebri:
yostoi onoo tsagiin mongoliin emgenel bolson tengyyd setgegdelee bichjee ta nar ardiin namiin muug bish oorsdiinhoo doroi bdliig ilerhiilj mongold ah, manam 2 bie bienee hurtsalj unaj bosoj yavaa shyydee odoo harin an-n unalt yyniig niigem hyleen zovshoorch bna niigem dampiurlaa avarliin gants od ni manam ene bol ynen
2014-08-31
sanal:
hutsaa ta nar chadahgui sh dee buu ataarh nobshoo
2014-08-29
hoorhiidoo :
orobdmoorch uls tor heeh youm. oor arga baihgiu youm baihdaa ene uls tor neg l bi*e nam ni tarbal taarna.
2014-08-28
husaarai:
ailcilalaar helelseh get ayrigdaj baigaa zyiliig hudlaa sahaacilcan bold ayrihaa bolidoo.
2014-08-27
gerch :
2003-2004 ond bilvvdee deer bolson hereg odoo martaj eheljee baganuur dvvregt azi-n chonyn derged neg tsenher snine 69 mashin hvn dairch alaad zugtsan hereg garch bsan bi holoos harj bhdaa dairsanaas ni hoisn tsaash hvn dairaad zugtaj bgaa masnyng harsan ter hereg odoo boltol ilreegvi gedeg bi naad dugui buyu noyngyn hajuud ywj bsan ter mashin ehleed urduur garch ywahyg ni harhad tow aimagyn bayndelger sumyn tvmenhishigiin uuganbayr gegch zaluu tsenher uaz 469 markyn snine mashintai ywj bgaad dund dugui orchimd ochood hvn dairsan boloh ni medegsen tereer snuud heregiin gazaraas zugtaaj mashintaigaa alga bolsn ter uuganbayr geh zaluu ter odroos hoish 7 honog gereesee alga bolj mongonmoritod orognoj bgaad irsen ni todorhoi bolson uuganbayryn ar geriinhen ni uuganbayr alga bolchhloo gej haij ehleh gej bhad ni ter baganuurt mashintaigaa mongonmoritoos irj ywj bgaad tsagdaa monhjargald shalguulaad zogsoj bhad ni uuganbayryn neg egch ni gvij ireed tsagdaag ni nairch bgaad nileen udaj bj dvvgee shalguulalgvi tsagdaagaas salgaj awch bsan monhjargal zamyn tsagdaa tvvniig urd shil chini yagaad hagarhai baigaa um be gj asuuj bsnyg bi bas harj bsan ter hulgaich hojim ni dahiad awtyn osol hiij hvn alaad awilgalaar ylgvi bolj bsan gdg
2014-08-27
gerch :
2003-2004 ond bilvvdee deer bolson hereg odoo martaj eheljee baganuur dvvregt azi-n chonyn derged neg tsenher snine 69 mashin hvn dairch alaad zugtsan hereg garch bsan bi holoos harj bhdaa dairsanaas ni hoisn tsaash hvn dairaad zugtaj bgaa masnyng harsan ter hereg odoo boltol ilreegvi gedeg bi naad dugui buyu noyngyn hajuud ywj bsan ter mashin ehleed urduur garch ywahyg ni harhad tow aimagyn bayndelger sumyn tvmenhishigiin uuganbayr gegch zaluu tsenher uaz 469 markyn snine mashintai ywj bgaad dund dugui orchimd ochood hvn dairsan boloh ni medegsen tereer snuud heregiin gazaraas zugtaaj mashintaigaa alga bolsn ter uuganbayr geh zaluu ter odroos hoish 7 honog gereesee alga bolj mongonmoritod orognoj bgaad irsen ni todorhoi bolson uuganbayryn ar geriinhen ni uuganbayr alga bolchhloo gej haij ehleh gej bhad ni ter baganuurt mashintaigaa mongonmoritoos irj ywj bgaad tsagdaa monhjargald shalguulaad zogsoj bhad ni uuganbayryn neg egch ni gvij ireed tsagdaag ni nairch bgaad nileen udaj bj dvvgee shalguulalgvi tsagdaagaas salgaj awch bsan monhjargal zamyn tsagdaa tvvniig urd shil chini yagaad hagarhai baigaa um be gj asuuj bsnyg bi bas harj bsan ter hulgaich hojim ni dahiad awtyn osol hiij hvn alaad awilgalaar ylgvi bolj bsan gdg
2014-08-27
зочин:
нэгдэж санаа оноогоо хэлэх нь зөв гэхдээ нэг их сүр болгоод манай нам албан тоот хүргүүлж байна гээд л юм мэдэхгүй хүүхдүүдэд юм зааж байгаа биш та нар одоо, наад зүйлүүдийг чинь бүхэл бүтэн улс удирдаж байгаа сайд, дарга нар,засгийн газрынхан, танай сөрөг намуудынхан мэдэж байгаа байлгүй дээ, та нар л зөвхөн ухаантнууд уу, хийж байгаа зүйлүүдийг нь дэмжиж чадахгүй бол битгий чөдөр бол, сонгогдсон хүмүүс яаж ч бодсон юм хийхийн төлөө байж л таараа шүү дээ??????????????
2014-08-27
энэрэл:
хамтран ажиллахад бэлэн байна ч гэх шиг, өмнө нь эдгээрийг хийж байсан байлгүй дээ, санаагаа сүр дуулиан гаргалгүй илэрхийлж, хийж байгаа зүйлд нь чөдөр болохгүй шиг бай та нар, 60-80-иад онуудад байсан махн хариуцлагатай улс орны төлөө байсан одоо та нар ман-хан сонгууль улмаар албан тушаалын төлөө өрсөлдөн үхэх гэж байна, хийж байгаа нэгнээ дэмжээд улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг намын эрх ашгаасаа дээгүүр тавьж сонгуулийн бусад цагаас нам нам гэхээ больвол яасан юм, ард түмэн өөр өөрсдөө л сонголтоо хийнэ шүү дээ, хичнээн та нар мөнгөөр дулдуйдсан ч сонголт ард түмнийх л байна.
2014-08-27
сайнсанаа:
хэруул хийж суухаар бас хамтарч ажилах араас нь хешуургэ хийж егч байгаана ман ийг. хувьд хучирхэг ууган хучний хувьд хундлууштэй уйлдэл болжээ гадаад бодлогод намын хагарал 2 дмол сэтгэлгээ байж огт болохгуй
2014-08-27
xexe:
10 jiliin suragchaas putin-s yu huseh ve gej asuuval naad heden medeejiin asuudal deer nemeed hed heden yum heleh baih. zugeer huleej baigaad yum ugvul bagahan shig l idej uuval bolj bn.
2014-08-26
usa-s:
medeejiin yarigdah asuudliig daraa ni bid nar *rdlaga hurguulsen geh gee yuu.ard tumen ene zergiig oilgohtoigoo
2014-08-26
aagii:
та нар 20 жил удирдахдаа юу хийж байсан юм бэ. битгий далдаганаад бай гэж хэлэх байна
2014-08-26
тэргэл:
найрсаг харилцааг тавьсан юм бол өөрсдөө хийхгүй яагаав. ямарч юм болсон тэнэг юм шиг зогсож байдаг шавар царайгаа болиоч малуудаа.
2014-08-26
zochin:
ta nartai ta narguy tur zasag bodoji baigaa bailguy , dandaa ingeji daldaganadgaa bolioch
2014-08-26