Үндэсний номын сангийн шинэ барилгын суурийг пүрэв гаригт тавина
Үндэсний номын сан буюу “Үндэсний номын ордны шинэ цогцолбор"-ын барилгын суурь тавих ёслол ирэх пүрэв гаригт болно. Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газарт баригдах тус цогцолборын шавыг 2008 онд тавьсан аж. Номын сангийн барилгын зураг төслийн “Эгэл” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр “АКМИ” холдинг компани ажиллах юм байна. Нийт 11 давхар уг барилга нь номын сангийн стандарт шаардлагад нийцсэн, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, уншлагын танхимуудтай байх аж. Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах бол таваас дээш давхарт үндсэн фондууд байрлах гэнэ.
ө
Үндэсний номын сангийн өнөөгийн барилга нь 1951 онд ашиглалтад оржээ. Тухайн үед тус номын 500 мянган номтой байсан одоо 3 сая гаруй номтой болж өргөжин тэлжээ.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ