Энэ онд нийт 434.5 мянган га-д тариалалт хийжээ

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас энэ жилийн ургацын болц, урьдчилсан байдлаар хичнээн хэмжээний үр тариа хураан авах талаар өнөөдөр мэдээллийг өгсөн юм. 2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлжээ.

s

“Чацаргана” хөтөлбөрийн хэмжээнд 2.6 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлжээ

s

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт 2859 га талбайн ургац мөндөрт цохигдсон байна. Тариалалтад зориулан нийтдээ 724  аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн шатахуун, 290  аж ахуйн нэгж, иргэнд  9.3 мянган тонн буудайн үр, 322 аж ахуйн нэгж, иргэнд 152.7 тонн ургамал хамгаалалын бодис, 57 аж ахуйн нэгж иргэнд 215 тн бордоог тус тус 20-50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв. Хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120.0 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлж Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраар дамжуулан иргэдэд олгожээ.

s

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээг байгуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-ын ЭКСИМ банктэй тусгайлсан зээлийн хэлэлцээрийг хийж техник тоног төхөөрмжийг нийлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн дотоодын дилер компаниуд 160-320 хүртэл морины хүчтэй 26 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлсэн нь ургац хураалтыг технологийн хугацаанд дуусгахад чухал түлхэц болно гэлээ.

s

“Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Чацарганы кластерийн санаачлага төсөлд 1.0 тэрбум, чацарганаас бусад жимс жимсгэний аж ахуй байгуулахаар 28 аж ахуйн нэгжид 1.0 тэрбум, техник технологийн шинэчлэл хийхэд 500 сая, гүзээлзгэний загвар  аж ахуй байгуулахад 100 сая, нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.

ы

Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулан 17.4 сая ам долларын санхүүжилтийг Голомт банкаар дамжуулан олгож эхэлснээр Улаанбаатар хот, бусад аймаг, хотуудад өвлийн шилэн болон нарны халаалттай хүлэмжүүдийг байгуулах ажил хэрэгжиж эхний үр дүнгүүд гарч байна. Төрийн болон орон нутгийн өмчийн 7 услалтын системийг  шинээр барьж, сэргээн засварлах, услалтын систем, хөв цөөрмийн бүсчилсэн хайгуул судалгаа, зураг төсөл зохиох ажлыг орон нутаг зохион байгуулжээ. Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36,0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлан дүгнэж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

ы

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тариалангийн алслагдсан бүс нутгуудад /Дорнод аймгийн Халхгол сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Увс аймгийн Баруунтуруун сум/ нийт 91,0 мянган тн багтаамжтай элеватор барих ажлын гүйцэтгэгчийн гэрээнд зарим нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

ы

Ургац хураалтын ажилд анхаарлаа хандуулан  ажиллана

й

Урьдчилсан балансаар таримлын болц жигд, ургац хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэхээр байгааг харгалзан үтрэм, техникийн бэлэн байдлыг хангах аж. Хураалтын ажилд шаардагдах  хүн хүчнийхээ тооцоог гаргаж БХЯ, БШУЯ-д санал тавьж ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх юм байна. Ургац хураалтад шаардагдах 8.0 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, үнэ, хангамжид хяналт тавьж ажиллах гэнэ.

й

Ургац тээвэрт ажиллах тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, буудай тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудыг үйлдвэрүүдрүү шууд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг шуурхайлах, эрчим хүчээр тасалдалгүй хангах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх аж Цаашдаа ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шатах тослох материал, эрчим хүчээр найдвартай хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, механикжуулагчдын хөдөлмөр  хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллаж байгаа аж.

й

2014-2015 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас бүрэн хангана

ө

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 439.8 мянган тонн буудай үтрэм дээр бууж  цэвэр жингээр 410.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна.  Үүнээс 2015 оны тариалалтад зориулан 45.2 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.9 мянган тонн, тэжээлд 25.4 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.1 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 319.6 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад  2014-2015 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
sain bna. dotoodiin heregtseegee bvren hangaj bwal bolj bna daa
2014-08-27