Нээлттэй хэлэлцүүлэгтэй

img

ҮХААЯ-ны хурлын зааланд өнөөдөр “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-ийн явцын талаар ярилцах хэлэлцүүлэг болно. “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-өөс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжүүлэхээр дэмжигдсэн төслүүдийн жагсаалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банк, дэд ажлын хэсэг ба төслийн нэгжүүдэд, хувийг арилжааны банкуудад хүргүүлээд байгаа. Тэгвэл төслийг хүргүүлснээс хойш гүйцэтгэсэн ажлын явцыг дүгнэх, оролцогч талуудын уялдааг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөлд шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх асуудлыг ярилцахаар болжээ. Мөн төслийг хэрэгжүүлэх явцад учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хэлэлцүүлгийг нээлттэй  зохион байгуулах аж.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ