Зам тээврийн болон танхайн хэрэг өсчээ
Нийслэлийн цагдаагийн газар сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 21181 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 546 гэмт хэрэг бүртгэжээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ мэдээлэл 9,3 хувиар, гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэл 13,9 хувиар өссөн үзүүлэлт аж. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах гэмт хэргүүд 13.9-34.7 хувийг эзэлж байна.
ө
Харин Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнгөрсөн 14 хоногт зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шижтэй 189, осол зөрчлийн шинжтэй 295 дуудлага иржээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 12 бүртгэгдэж, 12 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт юм байна. Тиймээс гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээг нэмэгдүүлэх, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм журмаа баримталж оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ