Манай гурван бөх барилдана
ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Лондон-2012 олимпийн хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир нар “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид эх орноо төлөөлөн дэлхий аваргын төлөө хүч үзнэ.
ра
Мөн эмэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, самбын дэлхийн хошой аварга Д. Сумьяа барилдана.
т
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 118 улсын шигшээ багийн шигшээ багийн 440 эрэгтэй, 272 эмэгтэй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Манай улсын хувьд одогийн байдлаар нэгэн шинэ Дэлхийн аваргатай болоод байгаа билээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ