АТГ “Нүүрс хөтөлбөр”-ийн борлуулагч, ачигчаас мэдүүлэг авчээ
Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэдэд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулсан. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд төдийгүй гэр хорооллын дийлэнх иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон. Харин АТГ уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг саатуулан шалгаж байгаа бол эдүгээ нүүрс борлуулагч, ачигч нарыг ч мөн дуудан байцааж эхэлжээ. Нүүрс ачигч борлуулагч нар одоогийн байдлаар 2-3 удаа байцаалт өгөөд байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Шинэ зууны гэр хороолол ” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байна. Байцаагдсан нүүрс борлуулагч нараас зарим зүйлийг тодруулсан юм.
6
Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-д байцаагдсан
6
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрай:
6
-Таныг АТГ-аас шалгасан гэж сонслоо. Чухам ямар асуудлаар шалгасан юм бэ?
-Би ч ойлгохгүй байна. Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авилга өгсөн гээд байгаа юм уу авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах болж байх шиг. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай. Тийм болохоор айж, эмээх зүйл алга.
6
-Нүүрс борлуулахад иргэдийн худалдан авалт хэр байдаг вэ?
-Хоёр жил нүүрс борлуулж байна. Гэр хорооллын иргэдэд таатай хөтөлбөр болсон гэж боддог. Хоногийн хоолоо арай ядан авдаг хүмүүс өдөрт нэг, нэг шуудайгаар зөөдөг. Өглөө 10:00-22:00 хүртэл ажилладаг. Худалдан авагч бидний борлуулж байгаа нүүрсийг шигшсэн бас хямд, мөнгөнд хэмнэлттэй гээд ам сайтай байдаг. Зарим нэг нь 200 мянга орчим төгрөгийн хэмнэлт гарсан гэж байсан.
6
-Энэ хөтөлбөр хэр үр дүнтэй болсон гэж үздэг вэ?
-Цаг үеэ олсон ажил байсан. Гэр хорооллын иргэд энэ нүүрсийг аваад хэвшсэн. Бас мөнгөнд нь хэмнэлттэй болохоор борлуулалт ч сайн байлаа. Харин энэ жил нүүрс борлуулах эсэхээ мэдэхгүй л байна. Уг нь ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа бол эдийн засаг хүнд үед хямд өртөгтэй нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж бодож байна.
6
-Багануураас авахдаа 27500 төгрөгөөр аваад 80 мянгаар зарж байгаа нь илүү ашиг олоод байгаа гэх хардлага дагуулсан яриа байсан. Нүүрс зарж байсан хүний хувьд та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Тиймээ, цаанаасаа 27500 төгрөгөөр авдаг гэж байсан. Гэхдээ аливаа наймааг хийхдээ гарах зардлаа тооцож үнэдээ шингээдэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Үүнийг хүн бүр мэднэ. Тэгэхээр дор хаяж 800 гаруй хүний цалин гээд тооцвол гарах зардал их бий. Энэ бол миний л бодож байгаа зүйл. Хүн ямар өнцгөөр харж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг шүү дээ.
6
“Нүүрс” хөтөлбөр зогсчихвол ядарсан нь авч дийлэхээ байж, 700 хүн ажилгүй болно
6
Н.Сувд /СХД-ийн 20 дугаар хороонд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга/:
6
-Та энэ ажилд хэр удаан хугацаанд ажиллаж байна вэ?
-“Нүүрс” хөтөлбөрт борлуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Би СХД-ийн 20 дугаар хороонд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийдэг байсан. Тэгээд дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс ийм ажлын орон тоо байна, та ажиллах уу гэж санал болгосон.
6
-Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар сайн мэдэх юм байна. Иргэд энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд ямархуу санаа бодолтой явдаг юм бол?
-Налайх, Багануурын уурхайгаас өмнө нь газар дээрээс иргэд нүүрс авахдаа хэдэн төгрөг атгуулж байж арай хоггүй гайгүй нүүрс авдаг байсан. Одоо манай энэ нүүрс 22-ын товчооны тушаа вокзал дээр ирээд шигшигдээд, савлагдаж, оёод, машинаар тээвэрлэгдэж ирэхдээ ачигчтайгаа ирнэ. Тэгээд борлуулагч нар тоо ширхэгийнх нь дагуу хүлээж аваад борлуулдаг. Маш их эрэлттэй, өдөрт янз бүр 500 мянгаас сая төгрөгний борлуулалт хийгддэг. Хүмүүс усныхаа тэргийг барьж ирээд л авдаг. Манай цэг байрнуудын дунд байдаг болохоор бусад газрыг бодвол гүйлгээ тааруу л гэдэг. Гэхдээ л хүн тасардаггүй. Одоо хэр нь нөгөө хүмүүс маань “Энэ Нүүрс хөтөлбөр зогсчих гээд байна уу, арай үгүй биз дээ, Та нар цааш нь дамжуулж хэлээч бид энэ нүүрсээ цаашид хэрэглэмээр байна. Илүү хямдхан нүүрс байна гэж ёстой байхгүй. Одоо өвөл боллоо яах вэ” гээд ирж байна. Тийм болохоор өнөөдөр би хэвлэлийн хуралд хүмүүсийнхээ өмнөөс бас ирж оролцож үгээ хэлж байгаа юм.
6
Намайг Авилгатай тэмцэх газраас хоёр удаа дуудаж мэдүүлэг авсан. Надад айгаад байх юм байхгүй ээ. Бүх юм данс тооцоотойгоо байна. Өдөр болгон банк ирж данс тооцооныхоо дагуу үлдэгдлээ тооцоод мөнгөө авдаг. Журам нь ч их энгийн хэн ч ойлгохоор их сайхан ажил. Дээр нь олон хүнийг ажлын байртай болгож байна. Би гэхэд л 900 мянган төгрөгний цалин авна. Хоёр ачигч ажиллуулна. Гэтэл ийм ажлыг улстөржүүлээд хүмүүсийг нь шоронд хийгээд биднийг дуудаж байцаагаад байгаа нь их л эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Юм хийж байгаа хүмүүсийг нухчин дарж мохоож байх шиг санагдаж байна.
6
-АТГ яагаад дуудаад байгаа юм бол?
-Мэдэхгүй. Надаас өдөрт хичнээн төгрөгийн борлуулалт хийдэг вэ. Яаж ажилладаг вэ, мөнгийг нь ямар журмаар авдаг вэ гээд зөндөө л юм асууж байна. Нуугаад байх юм байхгүй ш дээ. Бид нар сар болгоны 15, 25-нд цалингаа авна. Дээр нь бидний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бөглөдөг. Тийм хувийн газар ховор шүү дээ. Миний сонссоноор 600 гаруй ажилгүй иргэдээс авч ажиллуулдаг гэж байсан.
6
-Энэ хөтөлбөр зогсчихвол яах бол?
-Иргэд ялангуяа гэр хорооллын ядарсан айлуудад их л хүнд тусах байх. Ойлгомжтой шүү дээ нүүрс нь өснө, уут нь багасна, Чадал муутай нь нүүрсээ авч дийлэхээ болино. 700-аад хүн ажилгүй болно. Өнөөдөр ч хүмүүс дандаа жижиглэнгээр авдагийн шүү дээ. Амьдрал хүнд л байна. Жижиглэнгийн 40 кг-ийн ууттай нүүрсийг хоёр хоног түлчихдэгийн. Тийм болохоор бас их арвин. Хүмүүс ам сайтай байгаа.
7
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ