Б.Хуягбаатар: Хотын удирдлагууд цэцэрлэгийн зориулалттай газрыг зарж, хөрөнгөжсөн

img

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах "Хэрэглэгчийн үнэлэмж" ТББ-аас Улаанбаатар хотын бага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар судалгаа хийжээ. Дөрвөн сарын хугацаанд хийгдсэн судалгаагаар нийслэлийн 32 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг тогтоожээ. Харин үүний гол шалтгаан нь газрын асуудал. Газар олдохгүй, цэцэрлэг барих газрын зориулалтыг өөрчилсөн зэргээр эрх мэдэлтнүүдийн тарьсан олон балгаас болж, өдгөө хэдэн мянган хүүхэд цэцэрлэггүй, гэртээ хүмүүжиж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан суурь эрхээ эдэлж чадахгүй байгаагийн гол шалтгаан хийгээд үр дагавар, гарах гарцын талаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах "Хэрэглэгчийн үнэлэмж" ТББ-ын тэргүүн Б.Хуягбаатартай ярилцлаа.

5

-Судалгааг ямар хугацаанд хийсэн вэ? Судалгааны ажил ямар хүрээг хамарсан вэ?

-Манайх хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Энэ үүднээс манайд санал гомдол ирдэг. Сүүлийн хоёр жилд цэцэрлэг, сургуулийн асуудалтай холбоотой санал гомдол их ирэх болсон. Дээр нь цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ нь нийгмийн томоохон асуудал. Тиймээс бид энэ асуудлыг судлахаар төлөвлөгөөгөө гаргаж, өнгөрсөн оны эцсээс ажлаа эхлүүлсэн. Анх түүхий судалгаа гаргахад 15000 орчим хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна гэсэн тоо гарсан. Тэгээд эрх бүхий байгууллагад нь хандаж, судалгаагаа улам гүнзгийрүүлсэн. Ерөнхийдөө дөрвөн сарын хугацаанд бүх мэдээллээ цуглуулсан. Тэгээд анализ хийхэд цэцэрлэгийн насны 91 мянган хүүхдээс 32 мянга нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл үүний буруутан нь хэн бэ? Яагаад энэ олон хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаа нь сонирхол татаж, ул суурьтай хөөцөлдөж, ажил хэрэг болгохоор шийдсэн.

6

-Тэгвэл 32 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ. Юунаас болоод тэдний сурах эрх нь зөрчигдөөд байна вэ?

-Судалгаа гаргаад, араас нь хөөцөлдөөд үзэхээр цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагийн хамгийн том зангилаа нь газрын асуудал болж таарсан. Цэцэрлэг барих мөнгө алга уу гэвэл хөрөнгө нь байгаад байдаг. Байшин барилга барьж чадахгүй гэх ойлголт бүр ч байхгүй. Тэгээд юу нь хэцүү вэ гэхээр явсаар газрын асуудалд тулдаг. Газраа өгчихвөл концессын гэрээгээр ч хамаагүй цэцэрлэг бариад өгье гэсэн компаниуд байдаг.

6

-Эндээс газар хаачив гэсэн асуулт гарч ирэх нь?

-Үүнийг л асуух хэрэгтэй. Нийслэлд цэцэрлэгийн зориулалтаар олгосон газрууд байсан. Тэр газар дээр байгааг нь өөд татаад, өргөсгөж шинэчлээд зөндөө олон хүүхдийг цэцэрлэгээр хангах боломж ч байсан. 1000 метр квадрат газар дээр хэдэн цэцэрлэг барьж болох вэ? Зохион байгуулалтыг хийж чадвал 1000 метр квадрат газар дээр хамгийн багадаа 2-3 цэцэрлэг барих боломжтой гэдгийг хэн ч хэлнэ. Бүр тодруулбал, 1000 метр квадрат газар дээр 240 хүүхдийн ортой 2-3 цэцэрлэгийг барьж болно гэсэн үг. Гэвч цэцэрлэг барих газраас хасч танаж, ашиг олох үүднээс өөр нэгэнд зарчихсан.

6

-Газрын асуудлыг шийддэг эрх мэдэлтэй хүн бол хотын удирдлагууд. Тэгэхээр асуудал явсаар хотын удирдлагуудтай холбогдох нь ээ?

-Нуулгүй хэлэхэд, асуудлын гол эзэн нь хотын үе үеийн удирдлагууд. Нэгдүгээрт, хот ямар ч төлөвлөлтгүй явж ирснээс болоод өнөөдөр ийм зовлонд унасан. Хоёрдугаарт, хотын дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс цэцэрлэгийн зориулалттай газраас хумсалж зарсан.

6

-Нууц биш бол хотын удирдлагуудаас хэн нь хүүхдэд ингэж хайргүй хандав? Энэ асуудал сүүлийн хэдэн даргатай холбогдох байх?

-Хамгийн их хамааралтай хүн бол М.Энхболд. Хоёрдугаарт нь, Г.Мөнхбаяр. Харин Т.Билэгт, Ц.Батбаяр нарын үйлдэл бол дээрх хоёр хүний хийсэн "ажлын" аравны нэгд нь ч хүрэхгүй юм билээ. Олон хүний эрх ашгийг хөндөж, өнөөдрийн олон асуудлын үндэс суурийг тавьсан хүн бол М.Энхболд.

6

-Тэгвэл М.Энхболд гэдгийг юугаар батлах вэ? Цэцэрлэгийн зориулалтаар өгсөн хаанахын газар М.Энхболдын гарын үсгээр өөр бусдад шилжсэн байна вэ?

-Бидний судалгаан дээр байгаа. Жишээлбэл, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 15 дугаар цэцэрлэг гэж бий. Тэр цэцэрлэгийг барихад 5800 метр квадрат газар олгосон. Гэтэл үүний 2800 метр квадрат газрыг нь М.Энхболд өөр хүнд өгөөд баталгаажуулчихсан. Зөвхөн нэг цэцэрлэгийн газраас ийм хэмжээний газрыг зарсан гэсэн үг. Бас Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 12004 метр квадрат газраас 4996 метр квадратыг хасчихсан байх жишээтэй. Бас Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд 15572  метр квадрат газрыг 2001 онд М.Энхболд баталгаажуулсан ч 4272 метр квадрат нь хасагдчихсан. Хэний захирамжаар гээд харахаар М.Энхболдын гарын үсэгтэй. Өнөөгийн ханшаар үнэлбэл энэ газрууд чамгүй өндрөөр үнэлэгдэнэ. Хэрэв нэг газрын байцаагч үүнийг хийсэн бол олон зүйл яригдаж байгаа. Гэтэл энэ хүнд яагаад хууль үйлчилдэггүй юм бэ. Яаж мөнгөжсөн нь тодорхой байхад шүү дээ. Хууль бусаар газарт халдсан хүмүүсийн өмчийг хурааж, төрд ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй. Хамгийн багадаа 5-10 жил хасдаг. Энэ бол олон улсын жишиг.

6

-М.Энхболд гэдэг хүний үед цэцэрлэгийн газрын зориулалт өөрчлөгдөж, олгосон газраас нь хумсалсан юм байна. Тэгвэл тэр хүний үед Улаанбаатар хотод хичнээн цэцэрлэг, сургууль шинээр баригдав гэдгийг танайх судалж үзсэн үү?

-Үүнийг бид судлаагүй. Газрыг нь бусдад өгсөн хүн цэцэрлэгт нь анхаарал тавиагүй байх гэж бодож байна. Ер нь бол хэтэрхий сэтгэлгүй хандсан. Үүний горыг өнөөдөр улаанбаатарчууд амсч байна.

6

-Нийслэлд цэцэрлэггүй хэдэн хороо байна вэ?

-Улаанбаатар хотын долоон дүүргийг судалгаандаа хамруулсан. Энэ долоон дүүрэгт цэцэрлэггүй 42, сургуульгүй 31 хороо байна. Тиймээс ч өнөөдөр цэцэрлэгийн насны 32 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

6

-Тэгэхээр хэдэн цэцэрлэг шаардлагатай гэсэн үг үү?

-240 хүүхдийн ортой 220 цэцэрлэг шаардлагатай байна. Манайд одоо мөрдөгдөж байгаа стандартаар нэг цэцэрлэг 240 хүүхэдтэй. Тэгэхээр 52800 хүүхдийн асуудал яригдаж байна гэсэн үг.

6

-Энэ 220 цэцэрлэгийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Хууль бусаар өгсөн газруудыг нийслэл буцааж авах хэрэгтэй. Тухайн үед хууль бусаар ямар нэг гэрээгүй, тендергүйгээр хувь хүмүүсийн хоорондын наймаалцлалаар өгсөн гэдгийг нь тодорхой хэлж, нийслэл өмчөө авах хэрэгтэй. Эсвэл байшин барилгынхаа нэг, хоёр давхарыг цэцэрлэг болго гэсэн шаардлагыг тавьж болно. Хэрэв зөвшөөрөхгүй гэвэл хотын захиргаа эзэн нь юмаа мэддэгийн жишээг харуулах хэрэгтэй. Нэг хүн, нэг байгууллагын ашиг сонирхлоос нийслэлийн 32 мянган хүүхдийн асуудал илүү чухал шүү дээ.

6

-Таны хэлж байгаа гарцыг бодохоор боломжгүй санагдаад байна л даа. Тухайлбал, М.Энхболд даргын үед тэр газрыг авсан байлаа гэхэд цөөнгүй жил өнгөрчихсөн. Хажуугаар нь газар дээрээ хөрөнгө мөнгө гаргаад байшин барилга барьчихсан. Товчхондоо бол тэр хүний хувийн өмч болчихсон. Гэтэл үүнийг буцааж авах боломж бий юу?

-Япон, Солонгосын туршлагаас харахад хууль бусаар, ямар нэг сонирхлын зөрчлөөр ашиг олох үүднээс газраар оролдсон эрх бүхий албан тушаалтны хөрөнгийг нь хураагаад, хохирлыг нөхөн төлүүлдэг юм билээ. Шаардлагатай гэвэл ял эдлүүлдэг хуультай. Бусад улсад ийм жишиг тогтчихсон, үйлчилж байна. Манайх яагаад ийм хариуцлагын системд орж болохгүй гэж. Буруу зүйл хийсэн хүн уучлаарай гэж хэлж чаддаг байх ёстой.

6

-Энд зөвхөн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудал яригдахгүй. Үүний цаана хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эцэг, эхийн тухай яригдана. Магадгүй 32 мянган аав эсвэл ээж хүүхдээ хараад гэртээ ажилгүй сууж байгаа байх?

-Хүссэн, хүсээгүй хүүхдээ харах шаардлага гарч, хэн нэг нь ажил хийхгүй гэртээ сууна. Тэгэхээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 32 мянган хүүхдийн ард 32 мянган ажилгүй иргэн бий гэсэн үг. Тэр хэмжээгээр өрхийн орлого буурна. Уг нь цэцэрлэгүүд байна. Гэвч хувийн цэцэрлэгүүдийн төлбөр нь дийлдэггүй. Төрийн цэцэрлэгт өгье гэхээр хүчин чадал нь хэтэрчихсэн, хүүхэд авахгүй гэдэг. Тэгээд хүүхдээ гэртээ байлгаж, харахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

6

-Цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхэд ямар эрсдэлд орж байна вэ?

-32 мянган хүүхдийн таван хувь нь автомашины осолд өртдөг. Бас таван хувь нь гэнэтийн осолд өртөж байна. Юмнаас унах, түлэгдэх гэх мэтээр. Бас гэмт хэргийн золиос болох явдал 0.2 хувьтай байгаа. Энэ мэт олон сөрөг нөлөөг дурдаж болно.

6

-Тоон баримтаас харахад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо бараг буурдаггүй. Гэтэл нийслэлд жил бүр тодорхой тооны цэцэрлэг шинээр ашиглалтад ордог. Яагаад хүртээмжтэй байж чадахгүй байна вэ?

-Шинээр ашиглалтад орлоо гэхэд тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн танил, ах дүү, хамаатан садан эсвэл тэр хүнд хахуул өгөх боломжтой хүмүүс нь асуудлаа шийдэж, хүүхдээ цэцэрлэгт оруулдаг. Харин жирийн нэг өрхөд ийм боломж олддоггүй.

6

-Бага орлоготой, шуудхан хэлбэл хахуул өгөх боломжгүй айлын хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Эцэг, эх хоёрын хэн нэг нь хүүхдээ харж байгаа учраас тэр өрх бага орлоготой байна. Хүүхдэд нь цэцэрлэг олддоггүй. Харуулах өөр хүн байдаггүй. Энэ нь эргээд өрхийн орлого нэмэгдэх боломжийг хаадаг.

6

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судал:
судалгаагаа үргэлжлүүлж тус олгосон газрууд дээр ямар ямар барилга байгууламж байригдсан болон хэн хэний эзэмшилд байдгыг нь олн нийтэд зарлаж уг газар эрх олгосон үндэслэл өргөдөл зэрэг баримтуудыг дэлгэх хэрэгтэй.
2014-08-29
zochin:
atg ajlaa hiigeech ee hov hooj hereldej bhaar belen barimtuud gargaad bga yum bish uu
2014-08-28
boldtomor:
aria dendvv ymaa gazariin huuli shudraga bdag ymuu
2014-08-28
dfgdfg:
мань сум хуягаа юу хийгээд эргүүтээд яваад байнаа айн
2014-08-28
zochin:
bitgii surjigne.aldaa onoo ali ali n l bgaa biz .bat uul garaad tsegtselj chadsanuu tgd hun alsan tengisiin baishin baga bgaar barigdaad l bgaashd.an in tomchuud l ih gazar absan bsshuude.jaahn um bichiheese umn tolgoigo ajilluul
2014-08-28
aaaaaa:
ter ingej idej uusa geed l bh yum uneheer l idej uusan yum bol shuuhed ugch boldoggui yum uu odooni bayachuud bugd l ulsin mungu idej bayajsan biz dee
2014-08-28
irged:
unen ym bol yllaachèeeeeeeeeeeeeeee
2014-08-28
irged:
unen ym bol yllaachèeeeeeeeeeeeeeee
2014-08-28
зочин:
ардын намын луйварчдийг энхболд мэтийн газрын наймаачдыг 16оны сонгуулиар сонгож болохгүй шү нөхдөө
2014-08-27
eeweeee:
me enhbold geech jungaa *iin mongoliin vr ach nart hiisen hamgiin tom nvgel ten .tvvniig ustga .
2014-08-27
irgen:
nogoo shudraga at gazar ajilaa hiigeech ...iim il tod hereg bhad..
2014-08-27
zochin:
enhbold,munhbayar,ed nariig hamt huuliin hariutslaga huleelgeh heregtei uuniig ard tumen *rdaj baina
2014-08-27
bidend:
bidend oorsond bas bnaa. uix gishuun bolgochood bhaar yaaj ch shalgaad nemergui
2014-08-27
irgen:
атг-ын даргаар ганболд байгаа үед м.энхболд,бадамжунай нар шалгагдана гэдэг гонжийнжоо биздээ.тэр хоёр чинь базууд шүү дээ
2014-08-27
зочин:
м.энхболдыг шалгахаар газар авсан намуудын томчууд бүгд гарч ирэх учир яаж ч чаддаггүй байх л даа,
2014-08-27
irgen:
atg ajilaa hiigeechee.
2014-08-27
sanal:
ene hun shig hun olon bol mongol oron udahgui saikhan bolno doo.iimerhuu hnmuusiig ogtsruulah ayan zohion baiguuliya
2014-08-27
зочин:
м энхболд гэж дээрэмчинг - шалгадаг ялладаг газар байна уу? ацанхуяг м энхболдыг намууд нь зайлуулаач.
2014-08-27
zochin:
ulaanbaatar hotiig gamshig bolgoson gol huniig shalgadaggui yum be? m.enkhbold, battulgatai niileed bas zasag unagana geed suuj baih yum. getel dondog gej jijijg gar 11 jiliin yal avch baih yum arai ch dee ter hun bol zuvhun hun hohirooson getel ene enkhbold buhel bute ulsiin niislel iim bolgochood dahi zasagt garna geed hanaj tsadahgui baij baih yum nuguuatg gedeg n bathuyagiin bolson yum bolov uu.
2014-08-27
irgen:
bzd 25-r khoroo
2014-08-27
zochin:
atg tiim l ideji uusan yum shalgakh sonirkholtoy yum bol odoo l ene guliisun nudet m. enkhboldyg shalgakh kheregtei dee . mun chi olon medeelel ,zarga khiiji baina daa
2014-08-27
bold :
enkhboldiig shalgaj chadaxgyi yagaad gevel atg-n darga ganbold enkhboldiin xyn shdee xotiin fraktc geed neg gemt xergiin byleglel bn daa tednii l xymyys shdee
2014-08-27
irgen:
naad m.enkhboldiig shalgaach olon jil gazriin asuudlaar holbogdoloo shdee
2014-08-27