Санамж бичигт гарын үсэг зурна
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х. Чен нар өнөөдөр 16:00 цагт ГЕГ-ын Хүндэтгэлийн танхимд санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хооронд байгуулж буй юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар Гаалийн ерөнхий газар нь худалдаа эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах, бүрдүүлэлтийн дараах аудит хийх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг түлхүү ашиглах боломжтой болох юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ