Жастин Каплагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

img

"Саусгоби сэндс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобал Дэвид болон санхүүгийн менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком нарыг Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийж, 84 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж буй.

х

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 25-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Капла нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан байна.

р

Энэхүү хэргийг АТГ-аас шалгасан ба хуулийн дагуу сэжигтнийг оргон зайлах болон хэргийн бодит үнэнийг тогтооход саад болохоос сэргийлэх зорилгоор хэргийг шалгах хугацаанд АНУ-ын иргэн Жастин Каплаг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй цагдан хорьж байсан юм.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ