Нийслэлчүүдийг “сэрээсэн” нийтийн тээвэр

img

Сая хол давсан хүн амтай нийслэл хот  ойрын өдрүүдэд нойрноосоо сэрсэн мэт болжээ. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гээд хүүхэд багачууд, оюутан залуус хичээлийн бэлтгэл, хөдөө орон нутгаас  оюутан хүүхэддээ амьдрах байр, сурах сургуулийг нь нэг мөр шийдэж өгөхөөр ирсэн эцэг эхчүүд, амралтын сар дуусч намар, өвлийн бэлтгэлээ хийх гээд л хүн бүр дор бүрнээ ажилтай, хөл хөдөлгөөн ихтэй байна.

7

Нийслэл хотоор зорчих  тээврийн хэрэгсэлийг энэ өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулж түгжрэлийг сааруулж байгаа бол явган зорчигчдод үйлчилж буй нийтийн тээвэрт ч мөн адил маршрутын зохицуулалт хийгээд байгаа. Харин  10 хоног туршигдаж буй энэхүү маршрутын өөрчлөлтөөс үүдэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд багагүй бухимдаж байгаа нь үнэн.

7

Нэг л өглөө явах зүгийнхээ автобусанд хэл амгүй сууж, буух газраа буугаад явдаг байсан нь өөрчлөгдөж, хаашаа, хаагуур яаж явах нь тодорхойгүй,  суулаа гэхэд хүрэх газартаа очихын тулд зарим нь 2-4 автобус дамжих гээд толгой эргэмээр дүр зураг угтсанд бухимдалгүй өнгөрсөн зорчигч үгүй биз ээ. Гэхдээ зорчигч нараа булаацалдаж, жолооч нар хоорондоо муудалцаж, буудал дээр хүнээ дүүрэхийг хүлээн 15-30 минут хаалгаа онгойлгоод залхтал зогсдог, “хурдан явах”-ыг сануулсныхаа төлөө элдвээр хэлүүлж, гэмтэн мэт жолооч, кондукторд адлуулж, түгжрэлтэй газар нь огцом хөдөлж унагаж бэртээчих гээд, түгжрэлгүй үед “авто ралли”-д оролцож буй мэт хурдалж, “нисдэг” авс, нийтийн тээвэр бус нийтээр нь гэмтээх унаа хэмээн нэрштлээ энэ салбар уналтанд ороод байгаа гэдэгтэй маргах аргагүй.

7

Нийтийн тээвэр нэртэй ч нийтэд үйлчилгээ үзүүлэхдээ тааруу энэ салбарт шинэчлэл өөрчлөлт хийх цаг хэдийнээ болсон. Тийм ч учраас холбогдох албаныхан болон хувийн хэвшлийнхэний олон жил ярьж хэлж ирсэн олон улсын метрополис хотуудын жишгийг туршаад 5 хонож байна. Мэдээж шинэ юм бүхэн алдаатай оноотой, засч залруулах, дутуу тооцоолсон, асуудал үүсгэсэн, чиглэлийн ойлгомжгүй байдал зэргээс үүдэн нийслэлчүүд бухимдаж байгаа. Иймд мэргэжилтнүүд судалж байж гаргасан гэх нийтийн тээврийн шинэчилсэн маршрут болон хаашаа ч явсан 500 төгрөгөөр зорчиж буй иргэдийн санал бодлыг сонсож, жолооч, тасалбар түгээгч нарын ажил хэрхэн өөрчлөгдсөнийг сурвалжилсанаа хүргэж байна.

7

Зогсоол дээр маршрут тайлбарлагч эрэлттэй байна

7

Сурвалжлагаа өчигдөр 17 цагаас хойш буюу ажил тарах цагт Багшийн дээдийн автобусны буудлаас эхэлсэн юм. Багшийн дээдийн буудлууд нь нийслэлийн бүх зүгт явах автобуснуудад суух боломжтой байршлуудын нэг.  Багшийн дээдийн баруун талын автобусны буудал дээр зогсох хүмүүс маршрут танилцуулсан самбарын өмнө олноороо зогсож, уг самбарыг цэвэрлэж байгаа залуугаас хаашаа, яаж явах вэ хэмээн асууж байлаа. Тэрбээр ажлынхаа хажуугаар асууж лавласан хүмүүст хаашаа яаж авахыг нь тайлбарлаж өгөх аж. Самбар цэвэрлэж байсан залуугийн хувьд шинэ автобусны буудлуудыг  хийж байгаа Францын "JCDecaux" группийн Монгол дахь салбар компанийн ажилтан аж. Буудал дээр зогсож байгаа иргэд ингээд л хаашаа яаж явах вэ гэдгийг хэлээд өгчихвөл  амар байхгүй юу гэж байв. Энэ буудал дээр харин тасалбар зарж байгаа хүн харагдсангүй.

7

Иргэдэд тусалж, эргэлзээг арилгагч

7

Дараа нь Багшийн дээдийн урд тал буюу баруун зүгт явах автобусны зогсоол дээр очлоо. Тэнд нөгөө  зогсоолд байснаас илүү олон хүн зогсож байв. Харин автобус хүлээсэн олон хүмүүс дунд “Тасалбар аа аваарай, явах чиглэлээ асуугаарай хэлээд өгнө шүү. За Төв замаараа 5 шар орох нь энэ автобусанд суу. 3-4 хороолол орох бол тэр автобусанд сууна. 19 хороолол явах бол Багшийн дээдийн баруун талд байрлах автобусны буудлаас суучих” гэх зэргээр нэгэн залуу иргэдэд тайлбар хийж байлаа.

7

“Эрдэм транс” компанийн хүрэм өмссөн уг залууг А.Отгонбаяр гэдэг аж. Тэрбээр тус компанийн тасалбар түгээгч бөгөөд автобусны зогсоол дээрх иргэдийн  ямар унаанд суух вэ гэх эргэлзээг нь төвөггүй арилгаж, хаашаа явахад ямар унаанд суухыг нь уйгагүй танилцуулах их ажилтай түүнтэй  цөөн хором ч гэсэн ярилцаж амжсан юм.

7

Тэрбээр хэлэхдээ, буудал болгонд над шиг чиглэл тайлбарладаг хүн байвал иргэд бухимдахгүй шүү дээ. Ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаас ирсэн  оюутнууд, аав ээжтэйгээ ирээд хотод төөрдөг үе эхэлчихсэн болохоор ажлын ачаалал илүү их байна. Манай байгууллагынхан өглөө 04:30 цагт бааз дээрээ очоод тэндээсээ эхнийхээ автобусаар буудлууд дээр бууж тасалбараа зарж байна. Иргэдэд энэ шинэ маршрутын талаар сайн ухуулга хийх хэрэгтэй байна. Танилцуулга, гарын авлага иргэдэд тарааж байгаа ч ойлгомжгүй гээд байна. Гэхдээ ачаалал ихтэй оргил цагуудад хүн ихтэй ийм газар нь тайлбарлаж өгөөд, тасалбараа ч зараад зүгшрүүлээд өгвөл хүмүүс бухимдалгүй унаандаа суугаад явчихаж байна. Уг нь автобусаар ажлаа амжуулдаг хүмүүст  их боломжтой санагдаад байгаа. Би нийтийн тээвэрт 8 жил ажилласан зүгээр л тасалбараа зараад зогсож байж болно л доо. Гэхдээ хүмүүст хэлж ярьж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүмүүст ойлгомжтой болно. Хүмүүс  ямар автобусанд сууж, яаж явахаа мэддэг болчихвол өмнөхөөсөө илүү иргэдэд чиглэсэн нийтийн тээвэр болж чадна. Тэрнээс гадна зарим иргэд тасалбараа авахгүй “туулайчлах” дуртай байна. Уг нь нийтийн тээврийн салбарын энэ шинэчлэлийн ажилд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй л байна” гэлээ.

7

Зогсоо зайгүй чиглэл асуух иргэд, автобус ирэх тоолонд чиглэлийг зарлах түүний их ажлын хажуугаар ийнхүү ярилцаж байхад замын эсрэг талын буудалд байх зорчигчид улам л нэмэгдээд байв. Тэгтэл А.Отгонбаяр “Хоёулаа замын нөгөө талд гаръя. Тэр талд хүмүүс их болчихлоо. Тэндээсээ Халдвартын буудал дээр очье. Тэнд ажил тарах үеэр хүмүүс эндэхээс их байдаг юм” гэлээ. Бид замын эсрэг талд гарч Отгонбаяр ч иргэдэд  чиглэлийг нь тайлбарлаж өгсөөр 20-иод минутын  дараа буудал дээрх хүмүүс автобусандаа суугаад, хүмүүс ч цөөрсөн тул бид хоёр “Ч-48” дугаартай автобусанд суун Халдвартын буудал руу хөдөллөө.

7

Жолооч нар  уралдаж, буудал таглаж зогсохгүй болжээ

7

Автобусанд суусан дариуд Отгонбаяр зорчигчдын тасалбарыг шалгаж, ганц нэг тасалбаргүй хүмүүсийг тасалбартай болгож, хүмүүст маршрут танилцуулах ажлаа ч орхисонгүй. Харин энэ хооронд жолоочтой ярилцаж амжив. Бидний суусан автобус нь “Атибус” компанийнх аж. Жолооч н.Мөнхбатаас нийтийн тээвэрт туршиж байгаа маршрутын өөрчлөлт ямар санагдаж байгаагт тодруулахад “Хүнээ булаацалдаж, уралдаж давхихгүй, надад бол амар л байна. Түгжрэл нь жаахан тиймхэн байгаа болохоос эргэлтийн хурд ч сайн байна. Өмнө нь нэг талдаа 45 минут зарцуулдаг байсан бол богино тойргоор одоо 20 минут явж байна. Хурдан ч байна. Иргэд дамжиж байгаадаа л жаахан бухимдаад байна. Миний бодлоор 7-10 хоногтоо кондукторыг дотор нь явуулаад энэ чиглэл ийшээ явна, энэ чиглэл тийшээ явна гэдгийг нь тайлбарлаад өгчихвөл боломжийн л санагдаж байна. Нийтийн тээвэр манай улсад анх үүсэхдээ хүмүүст ойлгомжгүй л байсан байж таарна. Бүх юм шинээр эхлэхэд хэцүү л байдаг шүү дээ.

7

Энэ өөрчлөлт жолооч нарт их таалагдаж байгаа. Орлогын төлөө уралдахгүй учраас аваар осол ч гарахгүй байна. Миний мэдэхээр энэ шинэ маршрутын эхэлснээс хойш осол аваар гаргасан жолоочийн тухай сонсогдсонгүй.  Харин ч жолооч нар нэг нэгэндээ хүлээцтэй хандаж, тайван оруулж гаргаж, байна. Өмнө нь нэг, хоёр хүн илүү авчих юмсан гэж улайрдаг байсан. Орлогоо хөөж ажилладаг байх үед жолооч нар зорчигчоос болж ам мурийх, шил, толио хагалах ч асуудал гардаг байсан.

7

Гол нь дөнгөж эхэлж байгаа учраас л иргэд хаанаас сууж, хаашаа явах вэ гэдгээ мэдэхгүй байна. Сайн сурталчилж, иргэдэд танилцуулж, мэдээллээр хангаад өгвөл болохгүй юм үгүй. Манай компанийн хувьд энэ чиглэлд 17 тэрэг, 17 шалгагч, 10 тасалбар түгээгч ажиллаж байгаа. Давхар тайлбарлагчаа хийчихнэ. Жолооч нарт үнэхээр амар зовлон багатай, тайван байна. Жолооч тайван байна гэдэг зорчигчийн аюулгүй байдал хангагдсан гэсэн үг. Иргэд яваандаа маршрутаа мэдчих юм бол хэл амгүй сайхан л болохоор харагдаад байна.

7

Дарь-Эхийн чиглэл  хүлээлт үүсгэв

7

Ийнхүү жолооч залуугийн сэтгэгдлийг сонссож явсаар Халдвартын эмнэлгийн буудал дээр ирлээ. Зүүн талын буудал дээр үнэхээр их хүн зогсож байх аж. Зам гараад буудлын хойно ярьж зогсох хэдэн эмэгтэйчүүдийг Отгонбаяр зааж, “Тасалбар түгээгч нар” гэлээ. Буудал дээр зогсох олон хүнийг тэрээр маш хурдан суух чиглэлийг тайлбарлаж, танилцуулснаар зөв автобусанд суулгаад явуулав. Гэтэл Дарь-Эх чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой “Ч:6 Сэлбэ- Сансар-Халдварт” чиглэлийн автобус нэг цаг гаран хүлээсэн ч ирсэнгүй. Тус чиглэлд зорчих иргэд нэмэгдсээр иргэд бухимдсаар л. Бухимдсан иргэд автобусны чиглэл тайлбарлах Отгонбаярт уураа гарган загнах аж. Харин тэрбээр “Надад уурлаж бухимдаад яах вэ. Сансарын шатахуун түгээх станц хүрдэг автобусанд суугаад цаашаагаа дамжаад суучих боломж байна. Уг нь энд ирэх ёстой атлаа ирэхгүй байгаа автобусыг би мэдэхгүй. Та бүхэн Дарь-Эх чиглэлд явдаг автобусныхаа хаалганы хажуу талд байх утасны дугаараар автобааз руу нь мэдэгдэж болно. Аль эсвэл Нийслэлийн нийтийн тээвэрт хандаж гомдол саналаа хэлж болно. Энэ маршрутын өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд алдаа дутагдалаа хаа хаанаа засах ёстой шүү дээ” гэж учирлаж байв.

8

Энэ зуурт тасалбар хайсан иргэд буудал дээр цөөнгүй байсан тасалбар түгээгчийг дуудаж мөнгөө өгөх, аль эсвэл автобусандаа явсан тасалбар түгээгч буудал дэр үлдэн иргэдэд тасалбар түгээх, өөр автобуснаас буусан тасалбар шалгагч дараагийн автобусандаа сэлгэж суух зэрэг үйл явдал өрнөсөөр байлаа. Ийнхүү 20:00 цаг өнгөртөл автобусны чиглэл тайлбарласан Отгонбаяр “Уг нь 22 цаг хүртэл ингэж ажиллаж байгаа. Өнөөдрийн тасалбар дуусчихсан тул бааз руугаа явлаа” гэснээр бидний сурвалжлага өндөрлөсөн юм.

8

Нийтийн тээврийн салбар шинэчлэгдэх ёстой

8

Энэхүү маршрутын шинэчлэл хойшид үргэлжилвэл автобус бүр “түр хаяг”-аа цонхон дээрээ наах, буудал бүрт тасалбар түгээгчийн товлосон цэг байх, тухайн цэгээсээ ямар унаанд  суувал хаашаа явж болох вэ гэдгийг хэлээд тайлбарлаад өгчихвөл иргэдийг бухимдуулсан асуудал арилахаар харагдаж байсан юм. Мөн автобусны зогсоол тус бүр дээр байршуулсан самбар дээр тухайн зогсоолыг тодотгож, та энд байна гэдгийг тодруулж ойлгомжтой болох хэрэгтэй санагдсан. Автобус дамжих нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхэдтэй хүмүүст чирэгдэл учруулж байгаад маргахгүй. Гэхдээ тухайн автобус хаашаа явах, хаана зогсох, ямар унаанд сууж дамжих вэ зэргийг мэддэг болчихвол өөрийнхөө явах чиглэлийнхээ зогсоол дээр очдог болох нь мэдээж. Холоос явдаг нь төөрч, халамцуу нэгэн нь гэртээ харих нь эргэлзээтэй чиглэл цээжлэх гэж будлиулж багахан оюуны дасгал хийлгэдэг болчихсон нь нэгэн хэвийн амьдралтай нийслэлчүүдийг нийтийн тээврийн салбар “сэрээсэн” гэлтэй.

8

Манайхан “үнэгүй юманд нугасгүй” гэдэг үгийг хэлэх дуртай. Мэдээж үнэгүй юманд дургүй хүн ч гэж үгүй. Гэхдээ нийслэлийн хотын иргэн бүр  энэ ажилд эзний ёсоор хандах учиртай. Тасалбар түгээгч нь үнэнчээр тасалбараа зарж, иргэд нь “туулайчлах” бус ч 500 төгрөгөө төлөөд автобусаар зорчих хэрэгтэй. Тасалбаргүй зорчих таалагдах нэгэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ их хотын иргэн бид өөрийнхөө төлөө, ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт хэмээн энэхүү өөрчлөлтийг хүлээж аваасай. Албаныхан энэхүү туршилтын маршрутыг ирэх сарын 1 нээс болиулна гэдгээ өчигдөр мэдэгдэж байсан. Шийдвэр гаргах эрх тэдэнд байгаа ч 500 мянган хүн амтай байх үед хийгдсэн нийтийн тээврийн маршрут, орлого хөөсөн үйлчилгээ өөрчлөгдөхгүй цагт  энэ салбар хөгжихгүй. Өмнө нь хотын төвөөр автобуснууд хэдэн арваараа эгнэн жагсаж, жолооч зорчигчдоо булаацалдаж, тасалбар түгээгч нь мөнгөө нэхэж элдэв ааш аяг үзүүлж, зорчигчидтой муудалцаж, хотын нэг захаас нөгөө зах хүрэх гэж түгжрэл дунд нэгээс хоёр цагийг нийтийн тээвэрт өнгөрүүлдэг байсан. Тиймээс нэгэнт эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, нийтийн тээвэрт шинэчлэл хийж, салбарын хөгжилд “салхи оруулсан” шиг оруулна гэдэгт итгэж байна. Туршилтын 10 хоногт нийтийн тээврийн салбар 1.8 тэрбум төгрөгийн алдагдалд орж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан. Гэхдээ эрсдэлгүй шинэчлэл  гэж үгүй. Яагаад гэвэл бүхэл бүтэн салбарын шинэчлэлд үүрэг хариуцлага, зорчигчийн эрх, хүндээ хүрсэн аюулгүй үйлчилгээ, нийтийн тээвэрт итгэх итгэлцэл гээд олон асуудал яригдах билээ.

6

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogoo:
ter udriin tursh 500 tug arai l buruu yum bish uu, tsagiin hyazgaarlalttai bmaar yum, bilet avsnaas 3 tsagiin dotor huchintei gedeg ch yum uu, yaj ashig oloh geed bgaa yum bol, aldagdal ni ard tumnii tatvariin munguur tulugdunu. gadaadiin tom hotuudad niitiin teevriin system ni iimerhuu bdag, gehdee mongold arai l bish bna, mongolchuud mini unegui, hyamd yumand nugasgui, daanch tiim yum chanargui bdag yum sh dee
2014-09-02
bat uul:
huuchnaaraa yav geed bgaa pi* min alna shuu
2014-09-02
caak:
huuchnaar ni ybil
2014-09-01
caak:
huuchnaar ni ybil
2014-09-01
www1:
demjij bna ene zaluug
2014-09-01
**x:
ene zaluu irgeddee tusalj uneheer sn ajillasan bna demjij bna iim olon zaluuchuud bhd niitiin teever bolood erdem trans hogjinoo urag* zaluu min.
2014-09-01
zochin:
ene mash buruu alham boljee,hotiin udirdlagad eruul hun bnuu?
2014-08-30
hhххх:
омнохон дээр эээ энэ одоо юу вэ чихэлдэж дахин дахин бууж суух ярчигтай бн
2014-08-30
zochin :
ene uilchilgee zuv bn odooxondoo humuus dasaagui bn avtobus bogino ergelttei gurdan yavj bn
2014-08-29
zochin :
abtobusanii bilettei bolmoor bn batuul dargaa 500 tuguur olon yavah bidend heregeti bn
2014-08-29
bibi :
tanaih ug hasad bha bi gemt yum bicheegui shd
2014-08-29
bibi:
ene zugeershd hoh hotod bs ingedg shd ghde ehende irged buhimdaj bga ch heden sarin dara chiglele meded aytaihan blchishd hn hn ni buhimdalgui uhaalgaar harah heregt bha bilete gadur zarahgui dotor ni biletin mashin higd marshruta todorhoi tailbalad tv soningor bga yawulad bwal asuudal aynda baga bagaar shiidegdene shude toriin tu*ed ard olon mine
2014-08-29
gigi:
shinechleh ni zuv. an yalahaar bidend heregtee ajluud hiigdej baigaad bayrtai bna. amjilt husey.
2014-08-29
hahahahha:
vvniiig.bichsen dagz zvgeer l vhej dald or niigmiin hugjiloos hoish bvv tatah gej orold . unuudur . sv batbold .bayr tonuulchdiin tarhi ugaahch niigem bish . ard tvmen hediin serseniig bvv mart . ulugchin
2014-08-28
eegii:
avtobusni jolooch nar ih uurtai bnle.zarim neg chigleliin avtobus davhtsaj ireheere ali neg ni hune hurdan buulgachihad hune avahgui hayad davhichihaj bnle..bi 3avtobusand suuj tsag garan bolj bj hureh gazra hursen.estoi hetsu bnle de.hurdan huuchinaara yavaasai.
2014-08-28
delger:
ямар хэлбэрээр яаж зорчуулах нь хамаа алга. нийтийн тээвэр ямар ч байсан өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, улсаас татаас авдаггүй салбар байх ёстой. өнөөдөр өдөрт 500-хан төгрөг төлөөд хямдхан явах сайхан байна л даа. гэхдээ эндээс гарах тэрбум, тэрбумын алдагдал эргээд бидний л халааснаас гарна шүү дээ. автобусны мөнгөнөөс хэмнэсэн 1000 төгрөгөөсөө хавьгүй ихийг бид 1000 төгрөгийн талх авах байсан бол 1200, 600 төгрөгөөр сүү авах байсан бол 800 гаар авах байдлаар эргээд алдаж байгаа шүү дээ.
2014-08-28
wwww:
ийм юм бичиж байхаар чиглэлээ тодорохой бичээд оруулчихгүй уул нь японд ингэж явдаг юм билээ
2014-08-28
irgen:
uvul hugshid huuhduud hugjliin berh*elei irged zutarna bolison ni deer
2014-08-28
зочин:
хамгийн аймаар нь хулгайч нар чинь дийлдэхээ байлаа, тэд л энэ хэд хоногт орлого ихтэй байх шиг байна даа.
2014-08-28
urgent:
hujaa mandytgyai
2014-08-28
urgent:
bat vvl dyrak zaildaa
2014-08-28
zorig:
ан , ардчилсан хужаа ц элбэгдорж тэргүүтэй урвагчид луйварчид хужаанууд харийн далд түрэмгийллийн бузар үйлдлийг хамгаалсан үзэл , бодол нэвт шингэсэн шинэчилсэн хэмээх нэр томьёотой хуулийн бэлтгэлээ базаан одоо гагцхүү ашигт малтмалын шинэ хуулиар монгол улсын стратегийн орд газраас төр албан ёсоор татгалзах, газрын тухай шинэ хуулиар хятадуудад 100 жилээр газар өмчлүүлэх эрх олголтыг баталгаажуулах ажил үндсэндээ үлдэж байна. ... хэдийгээр эдний бусармаг санаа биелэх тавилангүй нуран унаж , хан тэнгэрийн хилэнд хорон муутнууд устан мөхөж тамын гүнд хаягдах нигууртай ч монгол хүн та монгол эх орныхоо төлөө бус атгаг араншиндаа хөтлөгдөн эрх мэдэл , эд хөрөнгөний төлөө эх орноосоо урвасан тохиолдолд эдний хувь тавиланг хуваалцагч болох төөрөгтэй гэдгийг ойлгосугай . !!! ... мөнх тэнгэрийн хүчин дор монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
2014-08-27
bayr:
ter vnen shvv jolooch nar uurtai bgaa gesen karmaanii mongo ni tasraad, er ni ard tvmniig ochvvhen ch gesen tolgoigii ni ajiluulaj bh heregtei vvl dargat amjilt hvsie
2014-08-27
zocnin:
awtobusnii joloocn nar ih uurlaj bna gesen tamhi taria hoolnii mungiig ugdug konduktar ni ajilgui bolohoor huneecn awahgui dawhiad bna gene
2014-08-27