Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна

img

Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 36, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээлэв. Шатахууны нөөц хэвийн байгаа учраас үнэ ч хэлбэлзэхгүй тогтвортой байгаа. А80-1550,  Аи-92-1660, Аи95- 1890,  Аи98 -1930 төгрөгийн үнэтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ