Я.Батсуурь: “Чалко” компаний өрийг барагдуулах ажил түр зогссон
Уул уурхайн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн Чалькод төлөх өр энэ оны зургадугаар сарын 1 гэхэд төлөгдөж дуусна хэмээн мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй байгаа. Ямар ч байсан энэ ондоо дуусна гэж тооцоолж байгаа хэмээн яамны удирдлагууд нь мэдэгдэж байна. Төлөх хугацаа ямар шалтгаанаас хойшлоод байгаа болон бусад асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай ярилцсанаа хүргэж байна.
s
-БНХАУ-ын “Чалко” компанид нийлүүлэх нүүрсний өрийг өнгөрсөн зургаадугаар сард багтаан төлнө гэж байсан ч хойшилсоор байна. Яагаад хугацаандаа төлж чадсангүй вэ? -Өмнөх Засгийн газрын үед Чалкогоос анх 350 сая ам.долларын гэрээ байгуулж, зээл авсан. Энэ нь хэдийгээр нүүрсний урьдчилгаа төлбөр боловч нөгөө талаас өндөр хүүтэй зээл хэлбэрээр олгогдсон.. Төлөх хугацаа хэтрэхийн хэрээр зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар бол 350 сая дээрээ нэмээд 30 гаруй сая ам.долларыг зээлийн хүү төлж явна.
s
Одоо үлдэгдэл үндсэн өрийн хувьд 110 орчим сая ам.доллар байна. “Чалько” компанитай байгуулсан гэрээний дагуу бид өнгөрсөн жил түр хугацаатай гэрээ байгуулаад, харьцангуй боломжийн үнээр, алдагдалгүй нүүрсээ нийлүүлж байсан. Гэтэл түр байгуулсан гэрээний маань хугацаа энэ оны долдугаар сарын 1-нд дууссан. Одоо бид анх байгуулсан, эх гэрээгээ мөрдөх хэрэгтэй болж байгаа ч нүүрсний үнэ 10 гаруй ам.доллараар буурч байна. Ийм үнэтэйгээр бид нүүрсээ нийлүүлэх боломжгүй тул нүүрсний нийлүүлэлтийг түр зогсоож, яриа хэлэлцээр хийж эхэлсэн.
s
-Ямар хэлэлцээр хийж байгаа юм бол? -Бид хямд үнээр нүүрсээ нийлүүлэх боломжгүй тул манай тал “Нүүрсээ нийлэхдээ үндсэн гэрээгээ мөрдөхөөр алдагдалтай учир нийлүүлж чадахгүй. Эвсэл түр гэрээгээ сунгаж байгуулъя. Мөн бид нүүрсээ арай илүү буюу зах зээлийн үнээр нүүрсээ зараад, борлуулалтын мөнгөнөөсөө танайд өрөө өгье” гэж санал тавиад байгаа.
ws
-Компани олборлогч компаниудад ихээхэн хэмжээний өртэй болж, төлж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл байгаа шүү дээ? -Зүүн цанхийн уурхай дээр Австралийн “МакМахон” компани 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Таван жилийн гэрээтэй. Энэ гэрээ бол манай компанийн хувьд бас нэг муу гэрээ болчихоод байгаа. Хоёр гэрээ байгуулсан байдаг юм. Нэг нь “Чалко” компанид нүүрсээ хямдхан нийлүүлдэг, нөгөө нь зүүн цанхийн нүүрсийг Австралийн “МакМахон”-оор өндөр өртөгтэй олборлуулах гэрээ юм. Энэ хоёр гэрээг сайжруулах талаар бид удаан хугацаанд ажиллаж байна.
as
Чалкогийн гэрээний асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. МакМахоны гэрээний асуудал ч бас зах зээл ийм хүнд байгаа үед өндөр зардлаар олборлож байгаа учраас компанийн санхүүд маш их дарамт учруулж, үүнээс болж бид алдагдал хүлээх эрсдэл үүссэн. Түүнчлэн “МакМахон” компанийн зүгээс ч бас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдол олон гарсан. Тийм учраас бид гэрээнийхээ тодорхой заалтуудыг эргэж харж, яриа хэлэлцээрийн шугамаар энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Түүнээс биш гэрээг ямар нэгэн байдлаар зогсоож, хүчингүй болгосон зүйл байхгүй.
s
-Олборлогч компанид гэрээний төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн юм биш үү? -Маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид төлбөрийн асуудлыг хойшлуулсан байгаа. Өөр зүйл байхгүй.
as
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ асуудал ямар түвшинд байна вэ? -IPO хийхийн тулд компанийнхаа үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр үнэлгээгээ нэмэгдүүлэхэд саад болж байгаа бэрхшээлтэй хоёр асуудал байна. Нэгдүгээрт, дэд бүтэц буюу төмөр зам. Төмөр замгүй учир автомашинаар маш өндөр өртөгтэйгээр нүүрсээ тээвэрлэн экспортлодог. Үүнээс болж нүүрсний өрсөлдөх чадвар буурдаг. Олборлосонтойгоо дүйцэхүйц хэмжээний зардлыг тээвэртээ зарцуулсаар байна. Тиймээс төмөр зам нүүрсний үнэлэмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал асуудал мөн. Хоёрдугаарт, бид нүүрсээ түүхийгээр экспортолдог асуудал хүндрэл дагуулж байна.
s
Монголоос өөр түүхий нүүрс экспортлодог улс бараг байхгүй. Тэгэхээр угаах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай ч усны асуудлаа шийдээгүй байна. Их хэмжээний ус шаардлагатай. Балгасын улаан нуурыг ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч Өмнөговь аймгийн засаг захиргаа, Иргэдийн хурлаас энэ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Үүнтэй холбоотойгоор усны асуудал шийдэгдээгүй явж байна. Мөн угаах үйлдвэр барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч эдийн засаг муу байгаа, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан үед босгох нөхцөл байхгүй.. Тэгээд ч нүүрсний зах зээл муу байгаа учраас их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл бид ойрын жилүүдэд санхүүгийн хүндрэлд орох магадлалтай хэмээн угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслөө түр хойшлуулсан.
s
-Төмөр замын тухайд? -Төмөр замын асуудал харин маш амжилттай явж байна. Эхний ээлжинд боомтын төмөр замаа Хятадын “Шинхуа”, “Энержи Ресурс” болон нутгийн “Тавантолгой” компанитай хамтарсан компаниа байгуулаад, 20 гаруй км төмөр замын асуудлаа эхлүүлэх гээд явж байна. ТЭЗҮ нэлээд өндөр өртөгтэй гарсан учраас талууд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар ТЭЗҮ-д дүгнэлт хийлгэж урьдчилсан дүгнэлт гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд Германы компанийг шалгаруулаад Хятадын Шинхуа компанийн ТЭЗҮ-д дүгнэлт хийлгэж байна. Мэдээлэл нь тун удахгүй тодорхой болох байх. ТЭЗҮ батлагдсан даруйд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ