Бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэн, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
а
Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүсийн нутгаар 28-33 хэм, зүүн зүгийн нутаг болон Сэлэнгэ, Хараа, Туул голын саваар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
х
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ