Г.К.Жуков, Л.Дандар нарын хөшөөнд цэцэг өргөжээ

img

Халхын голын дайны түүхт ялалтын 75 жилийн ойн хүрээнд Монголын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолбор, маршал Г.К.Жуков, Монгол Улсын баатар Л.Дандар нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд  Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй Монголын төлөөлөгчид, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев тэргүүтэй Оросын төлөөлөгч, хоёр орны ахмад дайчид оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жуманжи:
жуков сталины даалгаврыг биелүүлэхийн тулд халхын голд 108 хоног болохдоо өдөрт 6-7 цэргээ өөрийн биеэр буудаж байж дарийн утаа үнэртээгүй дайн байлдаанд ороцлох туршлагагүй шинэ цэргүүдээ давшилтанд орох сэтгэл зүйн бэлтгэлтэй болгож байсан гэж виктор суворов гэгч хүн "тень победы" номондоо бичсэн байсан. ах нар ч цэргийн хатуу сахилга баттай байсан нь эндээс харагдаж байна. тэгээгүй бол японы сайтар бэлтгэгдсэн, эзэн хааныхаа төлөө инээж байгаад үхдэг цэргүүдийг ялах аргагүй байсан биз ээ.
2014-08-28